Ерєнхийлєгч
Япон Улсыг зорилоо
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди,
гэргий А.Оюунбилэгийн хамт Япон улсад албан ёсны айлчлал
хийхээр мордлоо. Айлчлалын хїрээнд Монгол Улсын Ерєнхийлєгч
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Эрхэм дээд хатан
Мичико нарт бараалхаж, Япон Улсын Ерєнхий сайд Ж. Койзїми,
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /JBIC/ Ерєнхийлєгч,
Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерєнхийлєгч,
Парламентын Тєлєєлєгчдийн болон Зєвлєхїїдийн танхимын дарга
нартай уулзах юм. Тїїнчлэн Японы хєрєнгийн бирж, жимс жимсгэнэ,
фермерийн аж ахуйн їйл ажиллагаатай танилцаж, сїм хийд,
“Тэнгэр” монгол тосгонд зочилно.
Монгол Улсын Ерєнхийлєгчийг Гадаад
хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Монгол Улсаас Япон Улсад суугаа
Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд З.Батжаргал, Хїнс, хєдєє
аж ахуйн сайд Д.Насанжаргал, УИХ-ын гишїїн М.Далайхїї, Ерєнхийлєгчийн
Тамгын газрын дарга Б.Батхишиг нарын албаны тєлєєлєгчид
болон бизнес, хэвлэл мэдээллийн тєлєєлєгчид дагалдав.
Монгол Улсын Ерєнхийлєгчийг Монгол
Улсын Ерєнхий сайд Н.Энхбаяр, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж,
Батлан Хамгаалахын сайд Ж.Гїррагчаа, Дэд бїтцийн сайд Б.Жигжид,
ГХЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл, ТЕГ-ын
дарга М.Батсайхан нарын албаны хїмїїс Буянт-Ухаа нисэх онгоцны
буудлаас їдэн гаргалаа.
* * *