2003.11.27

 

 

ИМПОРТ ОРЛОХ БЇТЭЭГДЭХЇЇН ЇЙЛДВЭРЛЭДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЇЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди нийслэл хотод ажиллаж байгаа импортын бїтээгдэхїїн орлохуйц бїтээгдэхїїн їйлдвэрлэдэг “Сийл жэт монгол” “Витафит” “Хангай” їйлдвэр болон їндэсний їйлдвэрлэлийн бїтээгдэхїїний тєвєєр орж ажил байдалтай нь танилцлаа.  Ерєнхийлєгчид хандан їйлдвэрдэгчид хэлэхдээ тєр, засгаас татварын бодлогоор дамжуулан їндэсний їйлдвэрлэлийг дэмжих, импортоор орж ирж байгаа ижил тєрлийн бараа бїтээгдэхїїнд гаалийн татвар єндєр тогтоох, хєдєє орон нутагт байгуулагдсан їйлдвэрїїдийг татвараас чєлєєлєх зэрэг тодорхой саналуудыг дэвшїїлж байлаа.  

            Монгол Улсын Ерєнхийлєгч їндэсний їйлдвэрлэлийг дэмжихдээ импортын барааг орлох бїтээгдэхїїн їйлдвэрлэдэг їйлдвэрїїдийг тодорхой бодлогоор дэмжиж байхын чухлыг тэмдэглэв.

           Їндэсний їйлдвэрлэлийг дэмжих санал санаачлага анх гарсан 1998 оноос хойш їйлдэрлэл сэргэж байгааг хэлээд яриа хєєрєєнєєс илїї бодит ажил хэрэг їгїйлэгдэж байгааг онцоллоо. Ялангуяа УИХ, Засгийн газраас їйлдвэрлэлийг дэмжсэн эдийн засгийн хєшїїрэг бодлогыг дэс дараатай гаргаж хэрэгжїїлэх хэрэгтэй байна гэв. Мєн УИХ-ын хуралдаан дээр хэлсэн їгэндээ татвар бууруулах, арилжааны банкнууд зээлийн хїїг багасгах, хєрєнгє оруулалтын зорилгоор олгож буй зээлийн хэмжээг нэмэгдїїлэх, їйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор импортын тавартыг ялгавартай тогтоох зэрэг санааг дэвшїїлж байснаа хэлээд эдгээрийг ажил хэрэг болговол нийгэмд тулгамдсан ажилгїйдэл, ядуурал зэрэг олон асуудлыг шийдэх бололцоотой болох юм гэлээ.  

            Ерєнхийлєгч Н.Багабанди цааш нь Тємєр замын хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан їндэсний їйлдвэрийн бїтээгдэхїїний тєв нь тун оновчтой сайн ажил болжээ гэж сайшаагаад энд тавигдсан бараа бїтээгдэхїїнийг харахад єнгє зїс, чанар, загвар, сав баглаа боодол нь ч илїї сайжирч байгааг хэллээ. Цаашдаа иргэдийн орлогын байдлыг харгалзан бага орлоготой иргэд, оюутан залуус худалдаад авчих боломжийн їнэтэй, загвар сайн, чанартай бїтээгдэхїїн їйлдвэрлэхийг їйлдвэрлэгчдэд хандан захив.


* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn