2003.11.17

 

 

МОНГОЛ БАНКНЫ ЕРЄНХИЙЛЄГЧ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Монгол банкны ерєнхийлєгч О.Чулуунбат тэргїїтэй тус банкны удирдлага бараалхан авч хэрэгжїїлж байгаа бодлогын чанартай їйл ажиллагаагаа танилцууллаа.Уулзалтын эхэнд ноён О.Чулуунбат Монгол банкны єнєєгийн їйл ажиллагаа болон нийт санхїїгийн зах зээлийн ерєнхий тєлєвийг танилцуулахдаа инфляци, тєгрєгийн ханш улам тогтворжин батжиж байгааг хэллээ.

           Энэ жилийн хувьд инфляци оны эхнээс 2-3 хувьтай байгаа бєгєєд жилийн эцэст 5 хувь дотор гарах тєлєвтэй байгааг мэдээллээ. Мєн иргэдийн банкинд итгэх итгэл єсч нийт хадгаламж 620 сая америк доллар болсон тєдийгїй банкны салбарт гадны хєрєнгє оруулалт нэмэгдсэн нь эрх зїй болоод тогтвортой орчин бїрдэж байгаагийн тод илрэл гэлээ.

           Монгол Улсын Ерєнхийлєгч тєрийн мєнгєний бодлого тогтвортой байгаагийн нэг гол їзїїлэлт болох инфляци сїїлийн жилїїдээс хамгийн бага хэмжээнд хїрээд байна. Энэ нь Монгол банкнаас хэрэгжїїлж байгаа оновчтой бодлогын їр дїн хэмээн онцлон хэлэв.

           Мєн арилжааны банкуудын єрсєлдєєн нэмэгдэж зээлийн хїї буурсан, банк бус санхїїгийн байгууллагууд хєгжиж иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд їйлчилж байгаа нь зайлшгїй шаардлагатай бїтэц бєгєєд одоо хєдєє орон нутаг руу чиглїїлэх хэрэгтэй байна гэлээ.

           Тїїнчлэн зарим хадгаламж зээлийн хоршоо, пирамид хэлбэрийн сїлжээний бизнесээс иргэд нэлээн хохирч байгааг дурдаад энэ талаар анхааруулах, сэргийлэх арга хэмжээ авах нь Монгол банкны нэг їїрэг гэлээ. Тэрээр цааш нь хувьчлагдсан банкнуудын їр ашигт дїн шинжилгээ хийх, хувьчлах банкны бэлтгэлийг сайтар хангахыг захив.

           Дэлхийн банк, Азийн хєгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагуудын ємнє хїлээсэн їїргээ Монгол банк ханган ажиллаж байгааг хэлээд цаашид єгсєн зєвлємжийг мєрдлєг болгон ажиллаарай гэв.

           Ноён О.Чулуунбат Ерєнхийлєгчийн сонирхсон асуудалд хариулахдаа Монгол банк сїїлийн 5 жилд олон улсад нэр хїндтэй аудитын байгууллагаар аудит хийлгэж ирснийг дуулгаад тус банк нийт ємчєє даатгуулах, дахин їнэлїїлэх, удирдлагын мэдээллийн шуурхай байдлыг хангах зэрэг зєвлємж єгснийг танилцуулаллаа.

           Бохир мєнгє угаах, терроризмыг санхїїжїїлэх їйлдлээс ангид байх гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн ємнє хїлээсэн їїргээ биелїїлэх нєгєє талаар гадны хєрєнгє оруулагчдын эргэлзээг тєрїїлэхгїйн їїднээс эрх зїйн хувьд баталгаажуулах шаардлагатайг уулзалтын тєгсгєлд Ерєнхийлєгч Н.Багабанди тэмдэглэн хэлэв.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn