АЗИЙН
ХЄГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛУУДЫН ЗЄВЛЄЛИЙН ГИШЇЇД БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди манай оронд айлчилж байгаа
Азийн хєгжлийн банк /АХБ/-ны захирлуудын зєвлєлийн гишїїдийг
хїлээн авч уулзан хэрэгжїїлж буй тєсєл, хєтєлбєр, зээлийн
їр дїнгийн талаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтын
эхэнд Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ АХБ-нд монгол улс
элссэнээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд їзїїлж ирсэн
зээл, тусламж нь хєгжлийн тодорхой зорилтуудыг хэрэгжїїлэх,
нийгмийн олон талт асуудлыг шийдэхэд бодитой хувь нэмэр
оруулсан гээд їр дїнтэй байгааг тэмдэглэн хэлэв.
Тэрээр
нийслэлийн дїїргїїд, хєдєє орон нутагт хэрэгжиж байгаа тєсєл,
хєтєлбєрийн хэрэгжилттэй олонтаа биечлэн танилцаж байснаа
хэлээд тєслийг гардан гїйцэтгэгчид болон їр шимийг хїртэх
иргэд талархалтай байдгийг уламжиллаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди АХБ болон ер нь гаднаас авч байгаа зээл, тусламжийн
їр ашигт анхаарах, зээлийн зарцуулалтад хатуу хяналттай
байх, тухайн авсан зээл тусламж эдийн засгийн аюулгїй байдал,
ирээдїйд хїндрэл учруулахгїй, хэрэгжїїлэх салбар нь оновчтой
байх зэрэг зарчмыг баримталж байдгаа онцлов. Мєн ХАА-н эрчимжїїлэлт,
эрсдлээс сэргийлэх, усалгаатай газар тариаланг хєгжїїлэхэд
АХБ-ны зїгээс анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
АХБ-ны
тєлєєлєгчдийн ахлагч ноён Осэки Цукахара монголд хэрэгжїїлж
ирсэн тєсєл, хєтєлбєрийн їр дїнд сэтгэл хангалуун байгаагаа
илэрхийлээд цаашид монгол улстай хамтран ажиллах болно гэдэгт
итгэлтэй байгаагаа онцоллоо.
Тїїнчлэн
Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж эрїїл мэнд, боловсрол,
авто замын тєслийн байдалтай газар дээр нь танилцаж амжилттай
байгаад байртай байна гэв. АХБ манай улсын засаглалын чадавхийг
нэмэгдїїлэхэд 15,5 сая америк долларын зээл олгохоор болсныг
уулзалтын їеэр Монгол Улсын Ерєнхийлєгчид мэдэгдлээ.
* * *