ТАЖИКИСТАН
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧТЭЙ УУЛЗЛАА
НЇБ-ын
Ерєнхий Асcамблейн 58-р чуулганд оролцож байгаа Монгол Улсын
Ерєнхийлєгч Нацагийн Багабанди Бїгд Найрамдах Tажикистан
Улсын Ерєнхийлєгч Э. Ш. Рахмоновтой НЇБ-ын тєв байранд уулзаж
ярилцлаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны
асуудлаа ярилцах цаг болсныг дурьдаад юуны ємнє хавсран
суух элчин сайд нараа томилох, єргємжит консул ажиллуулах
мєн хамтын ажиллагааны эрх зїйн їндсийг бїрдїїлэх гэрээ
хэлэлцээрїїдийг бэлтгэж эхлэх санал тавив.
Тухайлбал,
хєрєнгє оруулалтыг харилцан дэмжих, давхар татвараас чєлєєлєх
тухай хэлэлцээрїїдийг байгуулах нь хоёр улсын эдийн засгийн
хамтын ажиллагааг хєгжїїлэх їндсэн суурийг тавих бєгєєд
хамтран ажиллах боломжийг судлах нь зїйтэй гэлээ.
НЇБ-ын
Ерєнхий Ассамблейн 58-р чуулганд хэлсэн їгэндээ Ерєнхийлєгч
Рахмонов Улаанбаатарт болсон Ардчилалыг шинээр буюу сэргээн
тогтоосон улс орнуудын 5-р бага хурлын ач холбогдлыг їнэлж
хэлсэнд нь Монгол Улсын Ерєнхийлєгч талархалаа илэрхийлээд
тус бага хурлын шийдвэрийг хэрэгжїїлэх талаар хамтран ажиллахыг
санал болгов.
Мєн
олон талт хамтын ажиллагааны хїрээнд хоёр улс бие биенээ
харилцан дэмжиж ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв. Ерєнхийлєгч
Э. Рахмонов МУ-ын Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн дээрх санлуудыг
бїрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, юуны ємнє хоёр талын хамтын
ажиллагааны асуудлаар Гадаад Хэргийн сайд нартаа їїрэг єгч,
холбогдох гэрээ хэлэлцээрийн тєслийг бэлтгїїлье гэлээ.
Тажикистан
улс цэвэр ус, алт, мєнгє, эрдэс баялагийн их нєєцтэй, хєдєє
аж ахуй хєгжсєн, экологийн хувьд цэвэр чанартай жимс, хїнсний
ногооны ургац их авч, нилээд хэсгийг нь гадаадад экспортлодог.
Бид Монгол улсад жимс, ногоо нийлїїлж болох юм гэсэн юм.
Хоёр улсын Ерєнхийлєгч нар олон улсын зарим асуудлуудаар
єєрсдийн байр сууриа солилцлоо.
*
* *