ИТГЭМЖЛЭХ
ЖУУХ БИЧИГ ЄРГЄН БАРИВ
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид
Кипр Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн Эрхт Элчин
сайд Петрос Кесторас Итгэмжлэх жуух бичгээ єргєн барив.
Ёслолын дараа болсон уулзалтын їеэр Ерєнхийлєгч хэлэхдээ
манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш
харилцаа хэвийн явагдаж ирлээ. Хамтын ажиллагааныхаа тогтсон
уламжлалыг цаашид баяжуулан хєгжїїлэх учиртай.
Улс орныхоо боломж, давуу талын талаар
харилцан мэдээлэл солилцож тїїндээ тїшиглэн хамтын ажиллагаагаа
хєгжїїлэх нь зїйтэй юм. Кипр улсын сэргээгдэх болон нарны
эрчим хїч ашиглах арга туршлагаас суралцахад чиглэгдсэн
хамтарсан тєсєл хэрэгжїїлэх, аялал жуулчлалын салбарт хамтран
ажиллах гээд тодорхой чиглэлїїдээр хамтын ажиллагаагаа хєгжїїлэх
боломжтой гэв.
Элчин сайд Петрос Кесторас Монгол, Кипр
2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн
хїрээнд Кипр Улсын Засгийн газраас 2 талын харилцаа, хамтын
ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхийн тєлєє идэвхитэй ажиллах
бодлого барьж байгааг тэмдэглээд Элчин сайдаар ажиллах хугацаандаа
Ерєнхийлєгчийн хэлсэн санал зєвлємжийг тусган хамтын ажиллагааг
хєгжїїлэх бодлогыг ажил хэрэг болгохын тєлєє чармайлт гарган
ажиллахаа мэдэгдлээ.
Мєн маргааш нээгдэх Ардчиллыг шинээр
буюу сэргээн тогтоосон улс орнуудын 5 дугаар Бага хуралд
улс орноо тєлєєлєн оролцох гэж байгаадаа баяртай байгаагаа
илэрхийлээд Монгол Улсад болж буй энэ хуралдаан ардчиллыг
цаашид хєгжїїлэн бэхжїїлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт
итгэж байна гэв. Ерєнхийлєгч Н.Багабанди Киприйн асуудлыг
НЇБ-ын Ерєнхий Ассамблейн шийдвэрт тодорхойлсон зарчмын
дагуу энхийн замаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гээд
Элчин сайдын 2 орны харилцааг єргєжїїлэн хєгжїїлэх їйлсэд
нь амжилт хїслээ.
* * *