ПАБЛО
НЕРУДАГИЙН ГЭР МУЗЕЙД ЗОЧЛОВ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди гэргий болон дагалдан яваа
хїмїїсийн хамт Чилийн Валапрайс хотын ойролцоох Исла Негра
дахь нэрт яруу найрагч Пабло Нерудагийн гэр музейд зочиллоо.
Пабло Неруда нэрээр алдаршсан нэрт яруу найрагч Нефтали
Рикардо Рейэс Басаолто нь 1904 онд тєрсєн бєгєєд 13 наснаасаа
шїлэг бичин нийтлїїлж, Чехийн яруу найрагч Жан Нерудагийн
нэрээр улс тєр, нийгмийн ажилд оролцох болжээ.
Багшийн
мэргэжилтэй тэрбээр 1927-1935 оны хооронд Бирм, Цейлон,
Сингапур, Барселон, Мадрид хотуудад єргємжит консулаар томилогдон
ажилласан. Энэ їеэрх Испанийн иргэний дайн Нерудагийн їзэл
бодолд нєлєєлж голчлон улс тєр, иргэний сэдвээр бичих эхэлжээ.
1945 онд Сенатын гишїїнээр сонгогдон улс тєрийн ажилд оролцож
эхэлсэн байна.
Пабло
Неруда 1956 онд манай оронд Ази Африкийн зохиолчдын байгууллагын
хуралд оролцсоны дараа МЗХ-ын шугамаар монгол орноор аялж
тал нутаг болон монгол орны талаар хэд хэдэн шїлэг бичсэн
юм. Пабло Неруда 1973 онд нас барсан агаад тїїний хамтран
тэмцэгч Сальвдор Альендег тэр жил хороосон нь тїїнд сэтгэл
санааны хїнд дарамт болсон гэж їздэг байна.
Монгол
Улсын Ерєнхийлєгч гэр музейг їзсэний дараа хэлэхдээ Монгол-Чилийн
харилцааны анхдагч нэрт яруу найрагчийн жижиг боловч баялаг
сан хємрєгтэй энэ гэр музейг їзсэндээ тун баяртай байна
гээд хїндэт зочдын дэвтэрт дурсгалаа їлдээлээ. Їїгээр Ерєнхийлєгч
Н.Багабандийн БНЧУ-д хийж байгаа айлчлал єндєрлєнє. Дараа
нь тэрбээр НЇБ-ын 58 дугаар чуулганд оролцож їг хэлэх юм.
*
* *