2003.09.27

 

 

ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ ЧИЛИЙН ДЭЭД ШЇЇХЭД ЗОЧЛОВ

        БНЧУ-д албан ёсны айлчлал хийж байгаа МУ-ын Ерєнхийлєгч Нацагийн Багабанди 9 сарын 25 ны їдээс хойш Чилийн Дээд шїїхэд зочлов. Ерєнхийлєгч Нацагийн Багабанди жагсаалын даргын илтгэл хїлээн авсны дараагаар тэнд хуран цугласан Сантьяго хотын иргэдтэй мэндчилэв.   

        Дээд шїїхийн ордны їїднээс даргын єрєє хїртэл хїндэт харуул жагсаж, Ерєнхийлєгчид хїндэтгэл їзїїлэв. Дараа нь Ерєнхийлєгч Н.Багабанди Дээд шїїхийн шїїгчидтэй уулзаж ярилцав. Тэрээр Монгол Улсын шїїхийн тогтолцоо, тїїний онцлогийн талаар танилцуулаад Монгол Чилийн дээд шїїхїїдийн хооронд харилцаа тогтоож, хамтран ажиллах нь зїйтэйг онцлон тэмдэглэв. Дээд шїїхийн шїїгч нар харилцан айлчилж, шїїхийн шинэчлэлийн талаарх туршлагаа солилцохын чухлыг дурьдав.  

        Чилийн Дээд шїїхийн тэргїїн Монгол Улсын Ерєнхийлєгчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, Чилид эрх зїйн шинэчлэл хийх шаардлага, арга зам, дээд шїїхийн їйл ажиллагааны талаар танилцуулав. Монгол улсын Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун Дээд шїїх хоорондын хамтын ажиллагааг хєгжїїлэх тухай Монгол улсын дээд шїїхийн ерєнхий шїїгч Ч. Ганбатын албан захидлыг Чилийн дээд шїїхийн шїїгчид гардуулан єгєв.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn