Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах
хорооны даргын їїрэг гїцэтгэгч Мїн Жэ Чєл-ийг хїлээн авч
уулзан 2 талын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ерєнхийлєгч Монгол
Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш
55 жил болж байгааг тэмдэглээд энэ хугацаанд манай 2 улс
харилцан бие биеэ дэмжиж, тусалж ирсэн. Саяхан байгуулагдсан
Соёлын тєв хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэн
бэхжїїлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Цаашид 2 орны
худалдаа, эдийн засгийн харилцааг хєгжїїлэхэд тал талдаа
анхаарч ажиллах учиртай. Та бїхний гарын їсэг зурж баталсан
Соёлын хамтын ажиллагааны Гэрээ 2 улсын соёлын салбарын
хамтын ажиллагааг хєгжїїлэхэд чухал їїрэгтэй байх болно
гэдэгт эргэлзэхгїй байна гэв.
Ноён Мїн Жэ Чєл
Солонгосын Хєдєлмєрийн Намын Ерєнхий нарийн бичгийн дарга,
БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дарга Ким Жен Ир-ийн
халуун дотно мэндчилгээг уламжлаад БНАСАУ-ын єнєєгийн байдал,
2 Солонгосыг нэгтгэх бодлогын їйл явцын талаар ярив.
Мєн жил бїр тохиолдож
байсан байгалийн гамшгийн їед сэтгэл санааны болон эд материалын
дэмжлэг, туслалцаа їзїїлж байсан монголын ард тїмэнд талархаж
байдгаа хэллээ. Ерєнхийлєгч Солонгосын ард тїмэнд эх орноо
цэцэглїїлэн хєгжїїлэх їйлсэд нь их амжилт хїсээд Солонгосын
хойгт энх тайван батжин бэхжихийн ерєєл тавив.
*
* *