2003.09.18

 

 

БНХАУ-ААС СУУЖ БАЙСАН ЭЛЧИН САЙДУУДЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНХАУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Мэн Инь, Ли Жїчинь, Жан Дэлинь, Пэй Жяи, Чи Жизя, Хуан Зя Куй нар бараалхлаа. 

        Ерєнхийлєгч Н.Багабанди їе їед элчин сайдаар сууж байсан дипломат нар манай оронд айлчлан зочилж байгаад баяртай байна, єнєєдєр хоёр орны харилцаа хамтын ажиллагаа ийн єрнїїн хєгжиж байгаа нь та бїгдийн хичээл зїтгэлтэй шууд холбоотой хэмээн онцлон хэллээ.

        Мєн элчин сайдын албаа єндєрлєсєн ч хамтын ажиллагааны тєлєє бусад шугамаар буюу найрамдлын нийгэмлэгээр дамжуулан хэрэгжїїлж байна гээд энэ байгууллагыг хоёр талаасаа дэмжин ажиллахын чухлыг хэллээ. 

        Энэ оны 6-р сард БНХАУ-ын дарга Ху Жинтао єєрийн гадаадад хийсэн анхны айлчлалынхаа хїрээнд манай оронд айлчилсан нь монгол-хятадын харилцаанд єндєр ач холбогдол єгч байгаагийн тод илрэл хэмээгээд та бїгдийн їндэс суурийг нь тавьсан тэр л гїїрээр цаашид харилцаагаа гїнзгийрїїлэн хєгжїїлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

        Монгол оронд 1978-1983 онд ажиллаж байсан, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга ноён Мэн Инь хїлээн авч уулзаж байгаад Ерєнхийлєгчид талархлаа илэрхийлээд айлчилж байгаа богино хугацаанд монгол орны хєгжлийн хурдац, єєрчлєлт зэрэг олон зїйлтэй танилцсанаа хэллээ.  

        Тэрбээр цааш нь Ерєнхийлєгч Н.Багабанди Та хятад-монголын харилцааг шинэ шатанд гаргах їндэс суурийг БНХАУ-ын дарга асан Жан Зэминь болон одоо БНХАУ-ыг удирдаж байгаа Ху Жинтао нартай хамтран тавилцсан гэдгийг тэмдэглээд хоёр орны ирээдїйн найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд бїрэн итгэлтэй байдгаа илэрхийлэв.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn