2003.09.11

 

 

КИРГИЗИЙН ЕРЄНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ БАРААЛХЛАА

        Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди АШСТО-ын V бага хуралд оролцож байгаа Киргиз Улсын Ерєнхий сайдын орлогч К.Осмонов тэргїїтэй тєлєєлєгчдийг хїлээн авч уулзлаа. 

        Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Киргизийн тєр, засгаас энэ бага хуралд ач холбогдол єгєн єндєр хэмжээний тєлєєлєгчид томилон оролцуулж байгаад талархлаа илэрхийлээд хоёр орны єнє эртний харилцаа сїїлийн 10 гаруй жилд идэвхжин хєгжиж байна гэлээ. 

        Тэрбээр цааш нь монгол-киргизийн харилцааны эрх зїйн їндэс бїрдсэн бєгєєд улам идэвхжїїлэхэд Засгийн газар хоорондын комиссын їйл ажиллагаа чухал їїрэгтэй болохыг онцлов. Мєн боловсрол, соёл урлаг гээд бїхий л талаар харилцаагаа єргєжїїлэхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах єргєн бололцоо байгааг хэллээ. Тухайлбал єнгєрсєн зун Киргизийн Ерєнхийлєгч А.Акаев айлчлалынхаа хїрээнд єєрийн биеэр очиж хїндэтгэл їзїїлсэн Хяргас нуурыг чиглэсэн жуулчлалын маршрутыг бий болгох нь ирээдїйтэй тєсєл болно байх гэлээ.  

        Ерєнхийлєгч Н.Багабанди Киргизэд боловсрол эзэмшсэн олон иргэд эх орондоо амжилттай ажиллаж байгааг дурдаад цаашид энэ тал дээр хамтын ажиллагаагаа їргэлжлїїлэх, аймаг мужуудын хооронд хэлхээ холбоо тогтоон їр дїнтэй хамтран ажиллах саналаа дахин нотоллоо. 

        Киргиз Улсын Ерєнхий сайдын орлогч К.Осмонов Ерєнхийлєгч Н.Багабандийн дэвшїїлсэн санал, санаачлагыг бїрнээ дэмжиж байгаагаа хэлээд єнгєрсєн болоод єнєє цаг їед ч найрамдалт, ах дїї орнууд, цаашид ч энэ хэвээр харилцаагаа хєгжїїлэх болно гэлээ. Мєн Засгийн газар хоорондын комиссын хурал харилцаа хамтын ажиллагааны гол механизм юм, иймээс Киргизийн талын ажлын хэсэгт єєрийн зїгээс анхаарал хандуулахаа ноён К.Осмонов илэрхийллээ.

* * *  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn