2003.09.10

 

 

ИТАЛИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БАРААЛХАВ 


      Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Бїгд Найрамдах Итали Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай М.Бониверийг хїлээн авч уулзан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэх боломжийн талаар ярилцав.

      Хатагтай М.Бонивер Монгол Улсад зохион байгуулж байгаа ардчиллыг хєгжїїлэн бэхжїїлэхэд єндєр ач холбогдол бїхий арга хэмжээнд оролцож буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд монгол, италийн харилцааг эдийн засаг, соёлын шинэлэг хєтєлбєрїїдээр баяжуулан хєгжїїлэх бодлого барьж байгаагаа мэдэгдлээ. 

      Мєн Рим хотноо Монгол Улсын байнгын элчин сайдын яам їїдээ нээвэл 2 орны харилцаа, хамтын ажиллагаанд тустай байхсан гэлээ. Ерєнхийлєгч 2000 онд Итали улсад айлчлах їеэр Ерєнхийлєгч Чиампитай уулзаж монгол, италийн харилцаа, хамтын ажиллагааг гїнзгийрїїлэн хєгжїїлэх чиглэлээр ярилцсан зїйлс хэрэгжиж байгаад баяртай байна гээд бидний харилцааны їнэт зїйлийн нэг бол соёлын харилцааны хєтєлбєр болох дуурийн урлаг юм.

      Итали улс манай сонгодог урлагийн цаашдын хєгжилд анхаарч соёлын солилцоог єргєжїїлэн хєгжїїлэхийн зэрэгцээ Сонгодог урлагийн академик театрыг шинэчилэхэд дэмжлэг їзїїлээсэй гэж хїсч байна гэв. Та айлчлалынхаа їеэр Засгийн газар хооронд байгуулах давхар татварын Хэлэлцээрт гарын їсэг зурсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжїїлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн Ерєнхийлєгч тэмдэглээд Италид суралцах монгол оюутны тоог нэмэгдїїлэх чиглэлд анхаарч ажиллахыг дэд сайдаас хїслээ. 

      Мєн хєдєє аж ахуй, аялал жуулчлал гээд 2 талын хамтын ажиллагааг хєгжїїлэх єргєн талбар байгааг дурдаад хєрєнгє санхїїгийн бэрхшээлээ шийдчихвэл Европын тэргїїлэх орнуудын нэг, эртний тїїхт Итали оронд Элчин сайдын яамаа нээхдээ баяртай байх болно гэв. Хатагтай М.Бонивер нутагтаа очоод Ерєнхийлєгчийн санал зєвлємжїїдийг ажил хэрэгтээ тусган монгол, италийн харилцааг хєгжїїлэхэд тїлхїї анхаарч ажиллахаа мэдэгдлээ.              


* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn