2003.08.28

 

 

Хятадын олон улсын радиогийн тєлєєлєгчид бараалхав 

    Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Хятадын олон улсын радиогийн орлогч дарга Сї Кэє Бин тэргїїтэй тєлєєлєгчид бараалхаж Хятад, Монголын радиогийн хоорондын хамтын ажиллагааны єнєєгийн байдал, радио нэвтрїїлгээр дамжуулан хоёр орны ард тїмний хоорондын ойлголцол, найрамдлыг бэхжїїлэх эрхэм зорилтынхоо талаар танилцуулав.

    Ерєнхийлєгч уулзалтын їеэр 2 улсын   харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй єрнєн хєгжиж байгааг тэмдэглээд энэхїї харилцааг улам гїнзгийрїїлэн батжуулахад ард тїмнїїд бие биенийхээ талаар тодорхой, бодитой мэдээллээр хангагдаж байх явдал чухал їїрэгтэй. Радио бол холыг ойртуулж хоёрыг уулзуулах ард тїмэнд хамгийн ойр, итгэлийг нь хїлээсэн мэдээллийн хэрэгслийн нэг билээ.

    Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тїншлэлийг улам батжуулан бэхжїїлэхэд 2 орны радио чухал їїрэг гїйцэтгэх учиртай гэлээ.

    Тэрбээр цааш нь Хятадын олон улсын радиогийн монгол хэлээр нэвтрїїлэг бэлтгэдэг уран бїтээлчид Монголд ирж сурвалжлага бэлтгэх, манай сэтгїїлчид Хятадад зочилж мэргэжил нэгт нєхдийнхєє арга туршлагаас суралцах, нэвтрїїлэг солилцох, радиод мэдээллийн технологийн ололтыг нэвтрїїлэх гээд хамтын ажиллагааны олон хэлбэрїїд байж болохыг тэмдэглээд цаашид улам їр бїтээлтэй хамтран ажиллахын чухлыг онцлов.  


* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn