МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Их
Хурлын гишїїн, Хууль зїй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
сїїлийн єдрїїдэд хэвлэлийн бага хурал хийлгэх, Монгол телевизэд
ярилцлага єгєхдєє Ерєнхийлєгчийн хуулийн бодлогын зєвлєхєєр
ажиллаж байсан Б.Пїрэв ТЕГ-ын дарга асан Ж.Баатар болон
тагнуулын газрын нууц ажилтныг гэртээ авчран Ц.Нямдоржтой
холбоотой асуудлаар ярилцаж байсан, “…Ерєнхийлєгчид мэдэгдэлгїйгээр
ийм юм хийсэн гэхэд хэзээ ч итгэхгїй” хэмээн мэдэгдлээ.
Энэ нь Ц.Нямдоржийн хувийн бодол, хардлага биз гэж їзэн,
эхний удаад няцаалт єгєєгїй юм. Гэвч худлыг олон дахин давтвал
їнэн болдог гэж їзсэн бололтой “шууд ярилцлагаа” Монгол
телевизээр дахин дахин бїрэн эхээр нь нэвтрїїлж, бас зарим
сонинд дэлгэрэнгїй нийтэлж, Ерєнхийлєгчийн нэр хїндэд зориуд
санаатайгаар, тэгэхдээ ямар ч їндэслэлгїйгээр халдах оролдлого
хийж байгаа учир, їнэнийг хэлэх зорилгоор ийнхїї мэдэгдэл
гаргаж байна.
Монгол Улсын Ерєнхийлєгч
хуулийн бодлогын зєвлєхдєє хэн нэгнийг тагнах, турших їїрэг,
чиглэл хэзээ ч єгч байгаагїй, тийм шаардлага ч байхгїй юм
гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Ерєнхийлєгч
бїрэн эрхээ зєвхєн хуулийн хїрээнд хэрэгжїїлдэг билээ.
Монгол Улсын Ерєнхийлєгч
Завхан аймагт томилолтоор ажиллаж байхдаа УИХ-ын дарга,
Улсын ерєнхий прокурорын орлогч болон УИХ-ын гишїїн Л.Гїндалайн
ємгєєлєгч, єєрийн зєвлєхїїдтэй утсаар ярьж УИХ-ын гишїїнийг
баривчилсан нєхцєл байдлын талаар асууж мэдээлэл авсан юм.
Ерєнхийлєгч Л.Гїндалай гишїїний эхнэртэй хэзээ ч утсаар
ярьж байгаагїй бєгєєд энэ удаад ч яриагїй юм. Гэтэл Ц.Нямдорж
Ерєнхийлєгчийн дээрх їйл ажиллагааг мушгин гуйвуулж, “Авгай
хїїхэд рїї нь ярих шаардлага байсан ч юм уу, їгїй ч юм уу”
гэж гїтгээд “ёс зїйгїй асуудал” хэмээн дїгнэхийг оролдлоо.
Монгол Улсын Ерєнхийлєгч
УИХ-ын гишїїнтэй холбогдсон асуудлаар мэдээлэл авах эрхийг
ямар ч хуулиар хориглоогїй нь хэнд ч тодорхой.
Монгол Улсын Ерєнхийлєгч,
Тєрийн тэргїїний нэр хїндэд халдах гэсэн УИХ, Засгийн газрын
гишїїн Ц.Нямдоржийн болчимгїй оролдлого, гїтгэлгийн талаар
УИХ, Засгийн газар дїгнэлт хийгээсэй гэж хїсэж байна.
МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА