2003.08.15

 

 

ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИД КОФИ АННАНААС ЗАХИДАЛ ИРЛЭЭ

      Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид НЇБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга, ноён Кофи Аннан захидал ирїїлсэн байна.

      Энэхїї захидалд " Эрхэмсэг ноёнтоон, бид хїнд хэцїї сорилт бэрхшээлтэй цаг їед амьдарч байгаа билээ. Хїн болж тєрсєн бидэнд байнга хувьсан єєрчлєдєж, улам бїр эрч хурдтай єрнєх тїїхэн давалгааг ажиглах хувь тохиожээ. Дэлхийн удирдагчдын хувьд энэхїї давалгааг сайн сайхан руу залахаар чармайх їїрэг хариуцлага бидэнд ногдсон.

      Либерийн зэвсэгт мєргєлдєєний їеэр нэгэн жаал хїї баавгайны зурагтай цїнх їїрээд буу агссан зургийг би саяхан хараад цочирдлоо. Тїїний гэнэн цайлган байдлыг уур хилэнтэй нь, орь залуу насыг нь дайнд ядарсан царайтай нь харьцуулахад їнэхээр эмгэнэлтэй байв. Энэ нь "…хїн тєрєлхтєнд єгїїлж баршгїй их уй гашуу авчирсан дайны аюулаас хойч їеийг аврах" тухай НЇБ-ын Їндсэн Дїрмийн суурь зорилтуудын нэгийг хэрэгжїїлэхийн тулд бид хичнээн ихийг хийх хэрэгтэйг надад сануулсан юм. Тїїнчлэн энэ нь бид хэзээ ч бууж єгч болохгїй гэсэн зоригийг минь улам чангаллаа. Бид уйгагїй, тэвчээртэй ажиллах ёстой.

      Дээрх зїйлсийг тунгаан бодсоор би Танд энэхїї захидлыг бичиж байна. 9 дїгээр сард НЇБ-ын Ерєнхий Ассамблей 58 дугаар хуралдаанаа нээнэ. Энэхїї захидлаараа уламжлан би Таныг Ерєнхий мэтгэлцээнд биеэрээ хїрэлцэн ирж оролцохыг санал болгож байна.

      Аль хэдийн 75 гаруй орны тєр засгийн тэргїїн нар дээрх зорилгоор Нью-Йорк хотноо хїрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Та бидний цаг їеийн асуудлуудыг шийдвэрлэх эрмэлзэл тєгс байгааг аль болох олон тєр, засгийн тэргїїн нар мэдэж авах боломж тэр їеэр олдох юм. Ихэнх асуудлууд хил, гааль, хууль, дэг журмыг хальсан байна. Эдгээрт ядуурал, гадуурхагдан ганцаардах їзэгдэл, зэвсэгт мєргєлдєєн, євчин эмгэг, терроризмтай тэмцэх, хїрээлэн буй орчныг хамгаалах, їй олноор хєнєєх зэвсгийг хураах зэрэг асуудал орно.

      Манай Мянганы Тунхаглалын хэрэгжилтийн тухай гишїїн орнуудад єргєн барих тайландаа би эдгээр асуудлын ихэнхийг тусгахаар тєлєвлєж байна. Тайланг бэлэн болмогц Танд хїргїїлнэ. Їїний зэрэгцээ бидний хамтын асуудлуудыг шийдвэрлэхийн тулд би тэдгээрийн шийдэл, хариуг хайхад хоёр дахин их хїчин чармайлт гаргаад зогсохгїй мєн хамтран ажиллах боломжийг олгосон хамтын механизмыг улам бэхжїїлэхийг хичээх ёстой гэдэгт гїнээ итгэж буйгаа Тантай хуваалцмаар байна. Тус байгууллага зайлшгїй арга хэрэгсэл хэвээр байна. Гэвч энэ байгууллагыг бид л бїрэлдїїлж буй бєгєєд тїїний дїр тєрх, їїрэг дан ганц бидний їйл ажиллагаанаас хамаарна. Иймд дэлхийн єнцєг бїрийн хїн ардын тїїнд хїлээлгэсэн энх тйаван, хєгжил цэцэглэлийн тєлєєх хїсэл мєрєєдлийг биелїїлэхийн тулд НЇБ-ыг бэхжїїлэхэд Та єєрийн цаг, эрч хїчээ єргєхийг хїсэж байна.

      Та Нью-Йоркт 9 дїгээр сарын сїїлээр єєрийн биеэр хїрэлцэн ирэх нь НЇБ болон тїїний зорилтуудыг тууштай дэмжиж байгааг тань илтгэнэ. Эдгээр зорилт нь эдїгээ урьд ємнєхєєс илїї чухал болсон гэдэгт би итгэдэг. Би Таныг хїлээн авахаар хїлээж байна.

      Эрхэмсэг ноён Танд нэн єндєр хїндэтгэлээ илэрхийлж буйг минь хїлээн авна уу" гэсэн байна. /Захидлыг бїрэн эхээр оруулав/

 

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn