|
Угтах
ёслол болов
БНАвстри
У-д албан ёсны айлчлал хийхээр хїрэлцэн ирсэн Монгол Улсын
Ерєнхийлєгч Н. Багабандийг угтах ёслол 7 сарын 3-ны єдєр Хофбург
ордонд боллоо. Ерєнхийлєгч Н. Багабанди, тїїний гэргийг БНАУ-ын
Холбооны Ерєнхийлєгч ноён Др. Клестил, гэргий хатагтай Др.
Клестил-Лефлер нар угтан авч мэндчилэв.
Хоёр орны
тєрийн дуулал эгшиглэсний дараа Ерєнхийлєгч нар угтах ёслолд
оролцож буй Австрийн албаны хїмїїс болон Монголын албан ёсны
тєлєєлєгчидтэй мэндчилэв.
* * *
Шагнал
гардуулав
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди 7 сарын 3-ны їдээс ємнє Вена
хотын “Империал ” зочид буудлын ёслолын єрєєнд Монгол Улс,
БНАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэхэд оруулж байгаа
хувь нэмрийг нь їнэлж БНАУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны
газрын захирал В. Инцко, Монгол Улсын Єргємжит консул И. Штийдл
нарыг “Найрамдал” медалиар шагнасныг гардуулав. Шагнал гардуулахад
Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун, УИХ-ын гишїїн, Монгол
Австрийн парламентын бїлгийн дарга Б. Эрдэнэбат, Ерєнхийлєгчийн
Тамгын газрын дарга Б. Батхишиг нар байлцав.
* * *
Ерєнхийлєгч
нар уулзав
Бїгд Найрамдах
Австри Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди 7 дугаар сарын 3-ний єдєр Бїгд Найрамдах Австри
Улсын Ерєнхийлєгч Клестилтэй Вена хотод Хофбургийн ордонд
уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.
Уулзалтын
їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч БНАУ нь Монгол Улстай дипломат
харилцаа тогтоосон єрнєдийн анхны улсуудын нэг бєгєєд 1990-ээд
оны эхэн хїртэл єрнєдийн орнууд дундаас Монгол Улсын гадаад
худалдааны хамгийн том тїнш байсныг тэмдэглэж харилцааны энэ
уламжлалд тулгуурлан хоёр талын хамтын ажиллагааг цаашид бїхий
л салбарт єргєжїїлэн хєгжїїлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр
цааш нь Монгол Улсын тогтвортой хєгжлийг хангах, шилжилтийн
їеийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд гадаадын зээл тусламж
чухал їїрэг гїйцэтгэж буйг тэмдэглээд Австри Улстай хєгжлийн
тусламжийн хамтын ажиллагаа хєгжїїлэх санал тавив. Тїїнчлэн
боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааны
боломжийн талаар санал солилцов.
Мєн хоёр
тал Европын Холбооны хєгжлийн тєлєв, Зїїн Хойд Азийн аюулгїй
байдал болон олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар
ярилцлаа. Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааны їндсэн чиглэлийг тодорхойлон нарийвчилж байх зорилгоор
Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, БНАУ-ын ГХЯ-ны хооронд зєвлєлдєх
механизмыг бий болгон жил бїр хуралдуулж байх саналыг дэвшїїлэв. БНАУ-ын
Ерєнхийлєгч Монгол Улсын Ерєнхийлєгчийг хоёр орны хооронд
дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ жил
БНАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа нь тїїхэн їйл явдал
болж буйг цохон тэмдэглэв.
Тэрбээр
цааш нь айлчлалын хїрээнд Монгол Улсаас БНАУ-д суух ЭСЯ-ыг
нээж байгаа нь билэгшээлтэй хэрэг юм. Манай хоёр орон худалдаа,
эдийн засгийн хамтын ажиллагаагаа єргєтгєх багагїй боломж
байгаа талаарх таны саналыг дэмжиж байна. Мєн манай улс Европын
гишїїн, жижиг орны хувьд дэлхийн жижиг, дунд орнуудтай харилцаа,
хамтын ажиллагаагаа єргєжїїлэх бодлогыг баримталж байгаа.
Тухайлбал, Австри улс энэхїї бодлогынхоо хїрээнд Балтын орнууд
болон Зїїн Европын орнуудыг Европын Холбоонд элсэхийг дэмжиж
ирэв. Чингэхдээ бид Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа
эрчимжїїлэн хєгжїїлэх учиртайг сайтар ухамсарлан ойлгож байгаа.
Энэ ч утгаараа бид танай оронтой хамтран ажиллахыг эрмэлзэж
байдаг.
Манай 2
улс їйлдвэр худалдаа, эрїїл мэнд, байгаль орчны салбарт хамтран
ажиллах боломж чамгїй бий. Ийм ч учраас таны дээр дурдсан
саналуудыг би бїрэн дэмжиж байна гэв. Ерєнхийлєгч нар цааш
нь олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, Зїїн Хойд Азийн
аюулгїй байдлын талаар санал бодлоо солилцож ХXI зуунд олон
улсын харилцаанд НЇБ-ын гїйцэтгэх їїрэг, эзлэх байр суурийн
талаар тус тусын їзэл санааг илэрхийлэв. Эцэст нь хоёр Ерєнхийлєгч
монгол, австрийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар нэгдмэл
байр суурьтай байгаагаа харилцан мэдэгдэв.
* * *
Хоёр
талын албан ёсны тєлєєлєгчид уулзав
Монгол
Улсын Ерєнхийлєгчийг дагалдан яваа албан ёсны тєлєєлєгчид
Австрийн Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга ноён Др. Вайтгрунд,
Гадаад хэргийн яамны Европын Холбоог хариуцдаг хэлтсийн дарга
хатагтай Новодний болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны
Гадаад харилцааны хэлтсийн дарга хатагтай Вайнгартнер нартай
уулзлаа.
Монгол
Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А. Цанжид улс орны
дотоод байдлын талаар товч мэдээлэл хийж, эдийн засаг, боловсрол,
соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хєгжїїлэх боломжтой
тодорхой чиглэлїїдээр санал дэвшїїлэв.
Тэрээр
саналдаа Монгол улсыг Австрийн хєгжлийн албан ёсны зээл, тусламж
авдаг орнуудын жагсаалтанд оруулах тєсєл хэрэгжїїлж, экспорт,
хєрєнгє оруулалтын даатгалд хамруулах, их, дээд сургуулиудын
дипломыг харилцан хїлээн зєвшєєрєх зэрэг асуудлыг тусгажээ.
Австрийн
тал дээрх хїсэлт, саналуудыг дэмжин Европын Холбоогоор дамжуулан
албан ёсны зээл, тусламж бїхий шинэ тєслїїдийг хэрэгжїїлснээр
хамтын ажиллагааны цар хїрээг єргєжїїлэх боломжтой гээд ялангуяа
дэд бїтэц, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах эрмэлзлэлтэй
байгаагаа уулзалтын їеэр цохон тэмдэглэлээ.
* * *
Ерєнхийлєгч
нар хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзав
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди, Австрийн Холбооны Ерєнхийлєгч
Др.Клестил нар ганцаарчилсан уулзалтын їр дїнгийн талаар хэвлэл,
мэдээллийн тєлєєлєгчдєд мэдээлэл хийлээ. Ерєнхийлєгч Н. Багабанди
энэхїї айлчлалыг Монгол Улсын тєрийн тэргїїний Австри Улсад
хийж буй анхны айлчлал гэдгийг цохон тэмдэглэж, айлчлалын
гол зорилго бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд тїлхэц
їзїїлэх, эрч хїч нэмэхэд оршиж буйг дурдлаа.
Єрнєдийн
орнуудаас Монгол Улсын тусгаар тогтнолыг тїрїїлж хїлээн зєвшєєрсєн,
хїйтэн дайны їед ч худалдааны харилцаатай байсан орнуудын
нэг бол Австри юм. Хєрєнгє мєнгєний бололцоогоор хомс ч 40
жилийн ємнє дипломат харилцаа тогтоосон Австри Улсын нийслэл
Вена хотод энэ єдрїїдэд Элчин сайдын яамаа нээж байгаа нь
Монгол Улс хоёр талын харилцаа хийгээд тус хотод байрладаг
олон улсын байгууллагуудад ихээхэн ач холбогдол єгч байгаагийн
илэрхийлэл юм хэмээн Ерєнхийлєгч мэдэгдээд Улаанбаатар хотод
ч єєрийн консулын газраа байгуулж байгаад Австрийн талд баяр
хїргэв. Тэрбээр цааш нь Монгол Улс Австри Улстай улс тєр,
эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг
бололцоотой бїх л салбарт хамтын ажиллагаа єрнїїлэхийг эрмэлздэг.
Урьд ємнє
гарын їсэг зурсан хийгээд энэ айлчлалын їеэр гарын їсэг зурагдах
баримт бичгїїд нь хоёр орны харилцааны эрх зїйн їндсийг бїрдїїлнэ
гэдэгт итгэж байна. Австри Улс манай улсын Европын Холбоо,
НАТО-той хамтран ажиллахад тїшиц болоосой гэж хїсч байна гэв.
Холбооны Ерєнхийлєгч Др. Клестил Вена хотод Элчин сайдын
яамаа нээж буйд баяр хїргээд хоёр орны эдийн засгийн харилцааг
цаашид гїнзгийрїїлэн хєгжїїлэх бололцоо байгааг онцоллоо.
Айлчлалын
їеэр гарын їсэг зурах орлого ба хєрєнгийн татварын тухай конвенци
нь хєрєнгє оруулагчдын сонирхлыг татах, эдийн засгийн хамтын
ажиллагаанд чухал тїлхэц болно гээд эрїїл мэнд, боловсролын
салбар дахь хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа
тэмдэглэлээ. Хоёр орны Ерєнхийлєгч нар олон улсын терроризм,
їй олноор устгах зэвсэг дэлгэрэх аюул, олон улсын тїгээмэл
аюул заналтай хамтран тэмцэх, тїїнээс гадна даян дэлхийн энх
тайван байдлыг тогтоох чиглэлээр хамтран ажиллахын чухлыг
онцлов.
Мєн Солонгосын
хойгийн асуудал нь зєвхєн нэг улсын дотоод асуудал, эсвэл
хоёр талын шугамаар ярилцах асуудал бус харин олон улсын хамтын
нийгэмлэгийн нийтлэг асуудал гээд бїс нутгийн болон олон улсын
тодорхой асуудлуудаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Дараа
нь Ерєнхийлєгч нар сэтгїїлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
* * *
Баримт
бичигт гарын їсэг зурах ёслолд оролцов
БНАУ-д
албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди
7 сарын 3-ны єдєр “Монгол Улс, БНАУ хоорондын орлого ба хєрєнгийн
татварын тухай конвенци”, “Монгол Улсын Эрїїл мэндийн яам,
БНАУ-ын Холбооны эрїїл мэнд, эмэгтэйчїїдийн яамны хооронд
нийгмийн эрїїл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан
ойлголцох санамж бичиг”-т гарын їсэг зурах ёслолд оролцлоо.
* * *
Їндэсний
хуралын дэд дарга Др. Фишер-тэй уулзав
БНАУ-д
албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди
тус улсын Їндэсний хурал \Парламент\-ын дэд дарга ноён Др.
Фишер-тэй уулзлаа. Уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н. Багабанди
8 жилийн тэртээ Австри улсад ирж байснаа дурдаад єнгєрсєн
онд манай оронд ноён Др. Фишер-ийн хийсэн айлчлал нь хоёр
улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн тїлхэц їзїїлсэн
гэв.
Ерєнхийлєгч
цааш нь Монголын дотоод байдлын талаар товч мэдээлэл хийгээд
хоёр орны улс тєрийн харилцаа сайн хєгжиж байна, ялангуяа,
Парламент хоорондын харилцаа їїнд тэргїїлэх їїрэг рольтой
байсан хэмээн онцлов. Монгол Улс Европын холбоо, НАТО-той
сайн харилцаатай байхыг хичээдэг. Монгол- Австрийн худалдаа,
эдийн засгийн харилцааг идэвхтэй єрнїїлэн хєгжїїлэх сонирхолтой
байна.Ялангуяа, урьд
ємнє хэлэлцэж байсан сэргээгдэх эрчим хїч, аялал жуулчлал,
євлийн аялал жуулчлал, газар тариалангийн їйлдвэрлэл, байгаль
орчныг хамгаалах, ойжуулах, Австрийн модны їйлдвэрлэлийн тэргїїний
технологийг нэвтрїїлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрїїл
мэндийн салбарын хамтын ажиллагааг тїлхїї хєгжїїлээсэй гэж
хїсч байна хэмээн Ерєнхийлєгч онцлоод Австрид одоогоор 20-30
оюутан сурч байгаа нь чамлалттай, энэ тоог нэмэгдїїлэх сонирхолтой
байна гэв.
Мєн Европын
Холбооны зах зээлийн бус орнуудын жагсаалтаас Монголыг гаргах
болон Монголын экспортын гол бїтээгдэхїїнїїдийн нэг болох
ноолуурын татварыг тэглэж єгєєсэй гэсэн хїсэлтээ уламжиллаа.
Энэ оны 9 дїгээр сард Улаанбаатар хотноо болох Ардчиллыг
шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хуралд
Австрийн тєлєєлєгчдийг оролцоно гэдэгт найдаж буйгаа уулзалтын
тєгсгєлд Ерєнхийлєгч илэрхийлэв.
Ноён Др.
Х. Фишер модны технологи нэвтрїїлэх, оюутны тоог нэмэгдїїлэх
болон зах зээлийн бус орнуудын жагсаалтаас хасах зэрэг хїсэлтийг
судлаж їзье, 5 дугаар бага хуралд Европын бусад орнууд ямар
тївшинд оролцох гэж байгааг харья хэмээн хэллээ.
* * *
Холбооны
Канцлер В. Шюссел-тэй уулзав
БНАУ-д
албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.
Багабанди 7 дугаар сарын 3-ны їдээс хойш Холбооны канцлер,
эрхэмсэг ноён В. Шюссельтэй уулзаж ярилцав. Уулзалтын эхэнд
Холбооны канцлер, Монгол Улсын Ерєнхийлєгчийн энэхїї айлчлал
хоёр улсын харилцааг чанарын шинэ шатанд гаргана гэж їзэж
байгаагаа мэдэгдэв.
Ерєнхийлєгч
Н. Багабанди Монгол Улсын тєсєв, санхїїгийн байдал хїнд байгаа
хэдий ч Австрид Элчин сайдын яамаа нээж байгаа нь тус улстай
харилцах харилцаандаа их ач холбогдол єгч буйн нотолгоо юм
гээд Австрийн Засгийн газар їїнд дэмжлэг їзїїлдэгт талархлаа
илэрхийлэв. Мєн Австри Улсаас албан ёсны зээл, тусламж їзїїлдэг
орнуудын жагсаалтанд Монгол Улсыг оруулах, хоёр улс хамтран
тєсєл хэрэгжїїлэхэд дэмжлэг їзїїлэхийг хїсээд монголтой хамтарч
ажиллах сонирхолтой бизнесменїїдийг тодорхой бодлогоор дэмжих
шаардлагатайг тэмдэглэв.
Тэрбээр
цааш нь хоёр улс сэргээгдэх эрчим хїч, хєдєє аж ахуй, тїїний
дотор газар тариаланг хєржїїлэх, усны эх їїсвэрийг хамгаалах,
ойжуулах, мод боловсруулахад шинэ технологи хэрэглэх талаар
хамтран ажиллах бололцоо байгааг дурдав. Мєн боловсрол, соёл,
шинжлэх ухаан, эрїїлийг хамгаалах, аялал жуулчлал, євлийн
аялал жуулчлалыг хєгжїїлэхэд харилцан туслалцаж, хэрэгжїїлэх
ажил, арга хэмжээ їлэмж байгаа гэдгийг онцлов. 1990-ээд онд
Австрид боловсрол эзэмшсэн монголчууд хоёр орны єнєєгийн харилцаанд
их їїрэг гїйцэтгэж байгааг Ерєнхийлєгч тэмдэглээд цаашид тус
улсад монголын олон оюутан залуусыг сургахыг хїсэв.
Холбооны
Канцлер В. Шюссел олон зууны баялаг тїїх уламжлалтай, єргєн
уудам нутагтай Монгол улстай харилцах харилцаандаа Австри
улс их анхаарч буйг онцлон тэмдэглээд Ерєнхийлєгч Н. Багабандийн
дэвшїїлсэн хамтын ажиллагааны хэлбэр, арга хэмжээнїїдийг судлан
їзэж, ялангуяа, аялал жуулчлалыг хєгжїїлэх, мэргэжилтэй боловсон
хїчин бэлтгэх, мод боловсруулах технологи нэвтрїїлэх, усан
цахилгаан станц, нарны эрчим хїчийг ашиглах зэрэг асуудлыг
холбогдох яамдаа їїрэг єгч хэрэгжїїлэх болно гэв. Мєн НЇБ-ын
хїрээнд хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.
Ерєнхийлєгч,
Ерєнхий сайд нар олон улсын байдал, хоёр улсын гадаад бодлогын
асуудлаар бие биенээсээ асууж сонирхон илэн далангїй ярилцав.
Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А. Цанжид, Ерєнхийлєгчийн
Тамгын газрын дарга Б. Батхишиг, Австрийн талаас Гадаад хэргийн
сайд, хатагтай Б. Феррерл-Валднер нарын хїмїїс байлцав. Уулзалтын
дараа Ерєнхийлєгч Н. Багабанди Вена хотын Захиргаанд зочилж
їг хэлсэн бєгєєд тус хотын хїндэт зочны алтан номонд гарын
їсэг зурлаа.
* * *
ЭСЯ-ны
нээлтэд оролцов
БНАУ-д
албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.
Багабанди Монгол Улсаас БНАУ-д суугаа ЭСЯ-ны албан ёсны нээлтэд
оролцлоо. Мєн єдрийн орой Монгол Улсын Гадаад хэргийн сайдын
Монгол Улсын Ерєнхийлєгчийн айлчлалыг тохиолдуулан хийсэн
хїлээн авалтад оролцов.
|