2003.07.01

 

 

ТАЛЛИН ХОТЫН ЗАХИРГААНД ЗОЧЛОВ

    Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Багабанди 6 дугаар сарын 30-ны їдээс хойш Таллин хотын захиргаанд зочлов. Тус хотын иргэдийн тєлєєлєгчдийн дарга хотынхоо тухай Ерєнхийлєгчид танилцуулж байлаа.

    Ерєнхийлєгч Н. Багабанди Таллин хотын ерєнхий архитектор манай улсын Дархан хотын зураг тєслийг зохиоход оролцсон, Монгол улсын орчин їеийн утга зохиолыг їндэслэгчдийн нэг Д. Нацагдоржийн охин Эстоний иргэн болж Таллин хотод амьдарч байсан, эстоний цэрэг эрс Монголд алба хааж, Монголын оюутан залуус Таллинд суралцаж байсан гэх мэт тїїхийг дурьдвал олон. Цаашид Таллин, Улаанбаатар хотууд харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах нь зїйтэй гэв. Таллин хотын иргэдийн тєлєєлєгчдийн дарга хоёр улсын нийслэл хотуудыг ах дїї хот болгон хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  Дараа нь Ерєнхийлєгч Н. Багабанди хуучин хотын байдалтай танилцав.  

* * *  

 

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn