|
ХЭВЛЭЛ
МЭДЭЭЛЛИЙН ТЄЛЄЄЛЄГЧИДТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н. Багабанди, БНЭУ-ын Ерєнхийлєгч А. Руутел нар
албан ёсны хэлэлцээ хийсний дараа монгол, эстоний сэтгїїлчидтэй
уулзаж, мэдээлэл хийлээ. Ерєнхийлєгч Н. Багабанди БНЭУ тусгаар
тогтнолоо сэргээж, ардчилал, шинэчлэлийн замд орсноос хойш
эдийн засаг, нийгмийн салбарт болон Европын холбоонд элсэх
нєхцєл, шаардлагыг биелїїлэх талаар их амжилт олсонд баяр
хїргээд Монгол, Эстоний уламжлалт харилцааг сэргээн хєгжїїлэх
сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мєн Монгол Улс Европын зах
зээлд гарах, Эстони Улс Азийн орнуудтай харилцахад хоёр улс
харилцан бие биедээ тусалж дэмжихийн чухлыг тэмдэглээд Эстоний
ажил хэрэгч хїмїїс, аялагчид, жуулчдыг Монгол оронд олноор
айлчлахыг уриаллаа. БНЭУ-ын Ерєнхийлєгч А. Руутел хоёр улсын
харилцааны эрх зїйн їндсийг бїрдїїлж, хєгжїїлэх сонирхолтой
байгаагаа мэдэгдэв. Дараа нь Ерєнхийлєгч нар сэтгїїлчдийн
асуултад хариулав.
* * *
|