Япон улсын Ойта
муж, Танто тосгонтой найрамдалт хамтын ажиллагаа єргєжиж байна.
Шалгуур
vзvvлэлт: "Аймаг,
мужтай
шууд харилцаа тогтоох" Аймаг, Ойта сужийн хоорондох хамтын ажиллагааны
талаар хийсэн ажлыг он дарааллын байдлаар єгvvлэв.
20002001
оны
євлийн зудыг хохирол багатай давахад зориулан Япон улсын тусламжаар
тус аймагт 300 тн євс, 100 тн хїчит тэжээл олгох санхvvгийн эх vvсвэрийг
шийдвэрлэсний дагуу аймгийнхаа тэжээлийн фондоос дээрх євс тэжээлийг
худалдан авч євєлжилт хvндэрсэн сумдад хуваарилан хvргvvлэв.
Мєн
Японы
Ойто
мужийн найрамдлын нийгэмлэгийн шугамаар 2001 онд 1000 доллар ирснийг
малгvй болсон малчдыг малжуулахад зарцууллаа.
Япон
улсын Ойта мужид газрын гvний халуун усыг ашиглах чиглэлээр 2000 оноос
эхлэн 9 сарын хугацаатайгаар суралцсан 2 хvн уг сургалтаа тєгсєв.
2001 онд сvv цагаан идээ боловсруулах чиглэлээр 2 хvнийг тус мужид
сургаж байна.
Япон
улсын Танто тосгоны
захирагч
Секи Окуда Улаанбаатар хотод болсон ТантоМонголын хvvхдийн урлагийн
арга хэмжээнд оролцохдоо Ардын хувьсгалын 80, аймаг байгуулагдсаны
60 жилийн ойн арга хэмжээнд зориулан 2000 долларыг хандив болгон єгєв.
Япон
улсын Ойта
мужийн
"Эномота" сургууль тєгсєгчдийн санаачилга хандиваар ШаргалжуутКамаэ
сургуулийн барилгын шинэчлэлд зориулан тус сургуулийг тєгсєгчид 3,0
сая иен цуглуулан ирvvлсний дагуу шинээр баригдах 5 анги хичээллэх
барилгын ажлын 80 шахам хувь нь хийгдэв. Ойта мужийн ОйтаМонголын
найрамдлын нийгэмлэгийн тэргvvн Ока Ёоичиро, нийгэмлэгийн гишvvн Камаяма
нарын ахалсан ажлын хэсэг манай аймагт зочилж барилгын ажлын явцтай
танилцан, муж аймгийн хооронд найрамдал хамтын ажиллагааг хєгжvvлэх
асуудлаар аймгийн Засаг даргатай санал солилцон уулзалт ярилцлага
хийв. Зочдын бvрэлдэхvvнд сургуулийн захирал Камаэ, сургууль тєгсєгчдийн
холбооны дарга Масуда, сурагчдын зєвлєлийн дарга Ивата нар оролцлоо.
Тэд аймгийн Засаг даргыг ирэх онд Ойта мужид айлчлах урилгыг гардуулав.
Япон
Улсын Ойта мужийн
Олон
улсын хамтын ажиллагааны тєвийн Ерєнхийлєгч, Ойта мужийн захирагч
ноён Хирамацу Морихикогийн урилгаар аймгийн Засаг дарга Б.Чойжилсvрэн,
УИХын гишvvн Ц.Шийрэвдамба, ЯпонМонголын найрамдлын нийгэмлэгийн
Ерєнхий нарийн бичгийн дарга С.Хvрэлбаатар нар 2002 оны 1р сарын
1825нд Ойта муж, Япон улсын нийслэл Токио хотод айлчлал хийв. Айлчлалын
явцад М.Хиромацугийн санаачилгаар эхэлсэн "Нэг тосгоннэг бvтээгдэхvvн"
хєдєлгєєнийг єрнvvлсэн туршлага, газрын дулааныг судлах, ашиглах талаар
алдаршсан Пепу хотын газрын гvний дулаанаар ажилладаг бага болон их
чадлын цахилгаан станц болон рашааныг халаалт, хvлэмжийн ногоо тариалах,
эмчилгээ сувилгаанд ашиглаж байгаа газруудтай танилцлаа. Мєн Японы
Парламентийн тєлєєлєгчдийн танхимын ЯпонМонголын найрамдлын байгууллагын
дарга, мужийн Хурлын гишvvн, vйлдвэрийн эзэд, их сургуулийн захирал,
ОйтаМонголын найрамдлын нийгэмлэгийн тэргvvн, гишvvд зэрэг олон хvмvvстэй
ажил хэрэгч уулзалт хийв. Айлчлалын явцад аймагмужийн хооронд тогтоосон
хамтын ажиллагааг улам єргєжvvлэн улмаар шууд харилцаа тогтоож ажиллах
хvсэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд мужийн захирагч М.Хиромацуг
Баянхонгор аймагт энэ оны 7р сард айлчлан хамтын ажиллагааны талаарх
баримт бичгийг манайд vзэглэх санал болгон дэвшvvлэв. Урилгыг ноён
М.Хиромацу талархан хїлээн авсан юм. Японы мужийн захирагч М.Хиромацу
Баянхонгороос дадлагажих оюутан авах болон АзиНомхон далайн их сургуульд
оюутан сургахад нь туслах хэрэгтэйг тэмдэглээд тэдний татан буугдах
гэж буй Камаэ сургуулийн нэрийг Шаргалжуут тосгоны сургуульд єгч тус
сургууль тєгсєгчдєєс хуримтлуулсан мєнгєєр ШаргалжуутКамаэ гэсэн
сургууль байгуулсныг сайшаан дэмжиж байв. Мєн Шаргалжуутын халуун
рашаан орд газрыг судалсан Баруун Японы инженерийн барилга байгууламжийн
зєвлєгєє єгєх ХКийн боловсруулсан материалыг 2003 оны сvvлчээр болох
Ойта мужийн Пепу хотод болох олон улсын рашаан судлалын хуралд тєлєєлєгчєєр
оролцуулахыг хvссэн урилгын хамт Засаг даргад гардуулсан байна.
Мужийн
захирагчийн
санаачилгаар vvсэн буй болж 23 жилийн турш хэрэгжсэн энэ хєдєлгєєн
нь тус мужийн 16 нутаг дэвсгэрийн 238 бvтээгдэхvvний тєрєл нэмэгдэж,
311д хvрсний зэрэгцээ бvтээгдэхvvний орлогын хэмжээ 2 дахин єсч,
мужийн эдийн засгийн бие даасан байдал хангагдаж, хєгжлийн тvвшин
эрс дээшилжээ. Иймээс ч мужийн захирагч М.Хирамуцу Япон улсын нэртэй
улс тєрч, чадамгай зохион байгуулагч хэмээн алдаршиж, 22 жилийн турш
уг албыг хашиж байна. "Нэг муж, нэг бvтээгдэхvvн"ийг Япон улс vндэсний
хvрээнд тєдийгvй БНХАУ, АНУ, филиппин, Малайзи, Индонез зэрэг улсын
муж, хот, тосгонд єрнvvлэн ажиллаж байна. Энэ хєдєлгєєн нь орон нутаг,
соёлын арга хэмжээ, жуулчдын сонирхлыг татах ажил явуулах зэрэг єргєн
хvрээг хамарсан vйл ажиллагаа явуулдаг байна."Дэлхийн хэмжээнд сэтгэ,
бvс нутагт хэрэгжvvл", "Хараат бус байдал ба бvтээмж", "Хvний нєєцийг
нэмэгдvvл" гэсэн бvтээл туурвил нь "Нэг муж, нэг шилдэг бvтээгдэхvvн"ий
3 гол зарчим ажээ."Нэг муж, нэг шилдэг бvтээгдэхvvн" хєдєлгєєн нь
хvнээс хvнд, тосгоноосхот, vндэстнээсvндэстэн гэсэн харилцан ажиллагааг
буй болгож хєгжжээ. Уг хєдєлгєєн нь их хэмжээний бvтээгдэхvvн, нэр
тєрєл, тvvнчлэн бvс нутгийн vйл ажиллагаа, соёлын хєгжил, бvтээмж
гаргахад нєлєєлжээ.
Засгийн
Газрын
Хэрэг
эрхлэх газар, Баянхонгор аймгийн Засаг даргын урилгаар Япон улсын
Ойта мужийн захирагч ноён Хирамацу Морихико тэргvvтэй зочид тєлєєлєгчид
Монгол Улсад 2002 оны 8р сарын 2023нд Монгол Улсад /Улаанбаатарт/
зочиллоо. Мужийн захирагч М.Хирамацу Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди,
УИХын дарга С.ТємєрОчирт бараалхав. Аймгийн ИТХын Тэргvvлэгчдийн
дарга Р.Лхагвасvрэн, Засаг дарга Б.Чойжилсvрэн нар М.Хирамацу тэргvvтэй
зочид тєлєєлєгчдийг хvлээн авч аймаг, мужийн тухай харилцан мэдээлэл
хийж, хамтын ажиллагааг єргєжvvлэн хєгжvvлэх талаар санал бодлоо солилцсон
юм. Ноён захирагч М.Хирамацу Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга,
УИХын гишvvн, Засгийн газрын гишvvн Є.Энхтvвшинтэй Монгол Улс, Япон
улсын Ойта мужийн найрамдал, хамтын ажиллагааны протокол, аймгийн
Засаг дарга Б.Чойжилсvрэнтэй найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай
протоколд гарын vсэг зурав. Айлчлалын їеэр "Нэг тосгон, нэг бvтээгдэхvvн
хєдєлгєєнийг єрнvvлж байгаа туршлагаар 4 цагийн сургалт явуулав. Сургалтад
аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, нийт сумын
Засаг дарга нар, сум бvрэс 2 багийн Засаг дарга, нэг бизнесмен, аймгийн
тєвєєс 20 гаруй бизнес эрхлэгчид, нийтдээ 130 шахам хvнийг оролцууллаа.
Сургалтын vеэр сум, багийн Засаг дарга нар бизнесменvvд "Нэг муж,
нэг бvтээгдэхvvн"ийг єєрийн аймагтаа "Нэг баг, нэг шилдэг бvтээгдэхvvн"
болгох ажлыг хэрхэн хэрэгжvvлэх талаар илэн далангvй асууж ярилцан
санал бодлоо илэрхийлж байв.
Ноён
М.Хирамацу
тэргvvтэй
тєлєєлєгчид Гандан тэгчлэн хийд, Говь комбинат зэрэг газруудаар орж
танилцсан юм.
Япон
улсын Ойта мужийн
захирагч
М.Хиромацу санаачлан хэрэгжvvлж мужийнхаа хєгжил, эдийн засгийн бие
даасан байдлыг хангахад чиглэгдсэн "Нэг муж, нэг бvтээгдэхvvн" хєдєлгєєний
жишээгээр аймагтаа "Нэг баг, нэг шилдэг бvтээгдэхvvн" хєдєлгєєн єрнvvлэх
нь зvйтэй гэж vзэж 2002 оны 128р захирамж гарган уг хєдєлгєєнийг
удирдах комиссыг Засаг даргаар ахлуулан 26 хvний бvрэлдэхvvнтэй байгуулан
ажиллуулж байна. Тус мужийн жишээгээр баг, аймаг, сумын тєвийн аж
ахуйн нэгж бvр нэгээс дээш шилдэг бvтээгдэхvvнтэй болж, зах зээлд
єрсєлдєж, vйдвэрлэл борлуулалтаа нэмэгдvvлэхэд чиглэгдсэн vзэсгэлэн
худалдааг энэ оны эцсээр хуралдах аймгийн ИТХын ээлжит хуралдааны
vеэр зохион байгуулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг хийж байна.
2001 оноос эхлэн
Япон
улсын Ойта мужид цагаан идээ боловсруулах, хvлэмжийн ногоо эрхлэх
чиглэлээр 9 сарын хугацаатайгаар 4 хvнийг уг сургав. Хvнс хєдєє аж
ахуй байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Д.Баттєрийг Япон улсын
Ойто мужийн мэдээллийн технологоор дадалгажих ажилтны сургалтад явуулан
суралцуулж байна.
Баянхонгор
аймаг,
Япон
улсын Ойта мужийн хамтын ажиллагааны хvрээнд Япон улсын Фvкvока мужийн
ноён Фvжии Кэнжи тэргvvтэй тєлєєлєгчид 2002 оны 7р сард манай аймагт
ажиллаж газрын гїнийн халуун усыг ашиглан бага чадлын цахилгаан станц
байгуулах, халуун усыг газар тариалангийн vйлдвэрлэлд ашиглах чиглэлээр
Галуут сумын Їхэг, Эрдэнэцогт сумын их, бага Шаргалжуут рашаантай
танилцав.
Тэд
Япон улсын
Инженєрийн
Зєвлєгєєний Фермvvдийн Нийгэмлэг, Баруун Японы Инженерийн Зєвлєлгєє
єгєх Inc (WEST JEC)ийн шугамаар Ойта мужийн туршлагаар Монгол Улсын
Баянхонгор аймаг дахь Газрын Дулааны Энергийн нєєцийг нийгмийн хєгжилд
зориулан ашиглах судалгааны хєтєлбєрийн хvрээнд Газрын Дулааны бvс
нутаг/Шаргалзуут/т судалгаа хийсэн бєгєєд тайланг хоёр орны холбогдох
байгууллагуудад танилцуулан шийдвэрлvvлэх зорилготой ажиллалаа.
Япон
улсын Ойта
мужийн
ОйтаМонголын найрамдлын Нийгэмлэгийн дэд тэргvvн ноён Камэяма Акира
тэргvvтэй зочид тєлєєлєгчид 2002 оны 7р сарын 21-23нд манай аймагт
зочилж ШаргалжуутКамаэ сургуулийн барилгыг ашиглалтад хvлээн авах
ёслолд оролцлоо.Энэ барилгыг Япон улсын Ойта мужийн Камаэ сургуулийн
сургууль тєгсєгчдийн санаачилга хандив хєрєнгє болон аймгийн хєрєнгє
оруулалтаар хамтран санхvvжvvлсэн бєгєєд барилгыг ашиглалтад хїлээн
авах ёслолд Камаэ сургуулийн захирал, багш, сургууль тєгсєгчдийн холбооны
гишvvд, сурагчдын тєлєєлєгчид оролцлоо.
|