|
|
| |
 |
Монголын
vхэр сvргийг
нутгийн
монгол vхэр, сарлаг, єндєр ашиг шимтэй сайн vvлдэрийн гэсэн 3-н хэсэгт
хувааж болно. Харин нутгийн монгол vхэр, сарлаг хоёрын дундаас гарсан
эрлийз vхэрийг хайнаг гэх ба энэ нь цєєн тоотой. Нутгийн монгол vхрийн
олонх нь тал хээрийн бvсэд бvсэд, сарлагийн ихэнх нь Алтай, Хангайн
єндєр уулын бvсэд оршино. Монгол vхрийн vндсэн ашиг шим нь мах бєгєєд
vхэр сvрэг, |
бэлчээрээр тvргэн таргалж, єртєг багатай, чанар сайтай,
шєл сайн гардаг мах єгдєг. Монголчууд борцыг ихэвчлэн vхрийн махаар
хийнэ. Борц
хийхэд євлийн
эхээр
тарга хvч гvйцсэн vхрийг нядалж, махыг шулж нарийвтар зvсэн, нар тусгахгvй
газар хєлдєєж, улмаар тэр хэвээр нь хатаахад, махны шим шvvс нь гадагш
алдагдахгvй махандаа шингэж хатсан байдаг. Vхэр сvрэг, бусад тєрлийн
малыг бодвол их хэмжээний сvv єгдєг. Цагаан идээний ихэнхийг Монголчууд
vнээний сvvгээр хийдэг. Vнээний сvv нь тослог ихтэй байдаг. Ялангуяа
сарлагийн сvv 7-8%-ийн тослогтой байдаг. Vхрийн сvvг машиндаж цєцгийн
тос vйлдвэрлэнэ. Манай нутгийн тав зургаан vнээ саадаг ажилсаг эмэгтэйчvvд
зун, намартаа хэд хэдэн гvзээ тос 1-2 шуудай ааруул бэлтгэн авдаг.
Vхрийн
ширийг
нойтноор
нь 4 см єргєнєєр тойруулан зvсэж хєлдєєгєєд vсий нь хурц хутгаар хусаж
нар тусахгvй сvv дэр газар уриншуулан, тослож ээрvvлдэн элдэж сур
болгон єєрсдийн хэрэгцээндээ ашиглаж байна. Мєн vхрийн шєрмєсийг аятайхан
авч хатаагаад, задлан нийтгэсэн нь маш бат бєх болдог. Ийм утсаар
монгол гутал оёж єєрсдийнхєє хэрэгцээнд ашиглаж байна. Vнээ буюу бага
малын эврээр угж, товч, хутганы иш хийж єєрсдийн хэрэгцээнд ашигладаг.
Vхэр срэг их vхэмжээний хєєвєр хялгас єгнє. Ялангуяа сарлагийн савга,
сvvлээр дээс томж гэрийн оосор бvч, бvслvvр, их бага хом дээс хийхэд
маш тохиромжтой бат бєх байдаг.
Манай
аймагт 2002 онд нийт
82610
мянган vхэр сvрэг байна. Манай аймгийн хамгийн олон vхэр сvрэгтэй
сум Жаргалант 16694 vхэр сvрэгтэй байхад хамгийн бага vхэртэй сум
Шинэжинст 36 vхэртэй байна. Єнгєрсєн жилийн зудын гамшигаар нийт 26353
толгой vхэр хорогдсон байна.
|
|