Тэмээ дэлхийд ховор
амьтадын нэг бєгєєд хоёр бєхтэй тэмээний дийлэнх нь Монголд байдаг.Тэр тусмаа Баянхонгор аймгийн говийн сумдад нилээд байдаг. Тэмээн сvрэг нь бударгана, багалуур, заг, харгана, дэрс, тэсэг, тогторгоно, шаваг, шарилж зэрэг бут сєєг, давслаг гашуун ургамал идэх дуртай. Тэр нь говийн нутагт элбэг бєгєєд тэнд хужир давс хаяагvй байдаг.
Иймээс
говь нутаг, тэмээний тарга хvчээ авч ашиг шимээ сайн єгч єсєж vржих таатай орчин нь юм. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг буюу тал хээрийн бусэд нэлээд тэмээ байх бєгєєд тэд орчиныхоо нєхцєлд дасаж идээшсэн байна. Тэмээ нь бусад малыг бодвол єл сайн даадаг, хоол унд багатайгаар 2-3 сар аян жинд явж, ус уухгvйгээр нэг сар хvртэл амьд байж чаддаг, ашиг шим ихтэй мал юм.
Тэмээ нь ачаа тээврийн гол хэрэгсэл
болох ба уналганд єргєнд ашигладаг.
Ингэний сvv нь амтлаг тэжээллэг
чанар сайтай байдаг ба исгэж бэлтгэсэн ундаа болгон хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашигладаг. Тэмээ нь бусад малыг бодвол бие томтой учраас их хэмжээний мах єєх єгнє. Тэмээний махыг нийт монголчууд ялангуяа говь нутгийнхан хvнсэндээ єргєн хэрэглэнэ.Тэмээний мах нь харьцангуй хямд vнэтэйгээс зах зээлд хурдан борлогддог. Vvнээс шалтгаалан тэмээний тоо толгойг хорогдуулж байгааг бид онцгой анхаарах ёстой. Мєн тэмээ нь биедээ их хэмжээний єєх хуримтлуулж чаддагаас єл хоол даахдаа сайн, ус уухгїй удаан байж чаддаг. Намар цагт нас гvйцсэн тарган тэмээ хvнсэндээ хэрэглэх айл 100 хvртэл кг єєх тостой болдог байна. Тэмээний арьс ширээр сур, хєм хийхээс гадна хана vдэх, араг бооход маш тохиромжтой байхаас гадна нэг тэмээ дундажаар 5 кг сайн чанарын ноос єгнє.
Манай аймаг 2002
оны байдлаар нийт 19378 толгой тэмээтэй байна. Энэ нь урд оныхоос тэмээн сvргийн тоо толгой 8842-оор буюу 31,3 хувиар буурсан байна. Хамгийн олон тэмээтэй сумаар Баянлиг сум 7701, хамгийн цєєн тэмээтэй Эрдэнэцогт сум 17 тэмээтэй байна.


© Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан
Баянхонгор аймаг
webmaster