|
|
| |
 
Баянхонгор аймгийн товч танилцуулга
|
 |
|
Тvvхийн хуудас сєхвєл:
Анх
байгуулагдсан нь.
Баянхонгор
аймаг
БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчдийн
1941 оны 12-р сарын 11-ний єдрийн 81-р тогтоолоор 16 сум, 112 баг,
11,8 мянган єрх, 41,4 мянган хvн амтай анх байгуулагджээ.
Аймгийн
нэр.
1942
оны 2-р сарын 5-нд
Говь-Бємбєгєр
аймгийн яамыг нээж vйл ажиллагааг явуулж эхэлжээ.Дараахан нь аймгийн
нэрийг "Баянхонгор" гэж тогтсон тvvхтэй.
Тусгаар
тогтнолын багана.
1945
оны X сарын 20-нд улс орныхоо "Тєрийн тусгаар тогтнолын тухай" бvх
тvмний гарын vсэг зурах ажил явагдаж манай аймгаас 24114 хvн гарын
vсэг зурсан юм. "Тєрийн тусгаар тогтнолд" зориулан дурсгалын баганыг
аймгийн тєвд босгожээ.
Гавъяа
шагнал.
БНМAУ-ын
Ардын Их Хурлын Тэргvvлэгчдийн 1976 оны lV сарын 7-ны єдрийн 78 дугаар
зарлигаар мал єсгєх, улсад тушаах мах, ноос зэрэг мал аж ахуйн бvтэгдэхvvний
тєлєвлєгєєг амжилттай биелvvлсэн учир Баянхонгор аймгийг Хєдєлмєрийн
гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. |
БНМАУ-ын
Ардын Их
Хурлын
Тэргvvлэгчдийн 1981 оны Vll сарын 7-ны єдрийн 217 дугаар зарлигаар
Vll таван жилд мал сvргээ гурван мянган толгойгоор єсгєж, таван жилийн
мал єсгєх тєлєвлєгєєг 19,2 мянган толгойгоор давуулан, аж ахуй соёлын
тєлєвлєгєєт зорилтыг биелvvлсэн Баянхонгор аймгийг Алтан газас одонгоор
шагнажээ.
Нутаг
дэвсгэр.
Баянхонгор
аймаг Монгол улсын тєв хэсэгт оршино. 116 мянган хавтгай дєрвєлжин
километр нутагтай, аймгийн тєв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай
оршдог.
Байршил.
Хангайн
нурууны ємнє талын тэгш єндєрлєг, Говь-Алтайн нурууны ємнєд хэсгийн
салбар уулс, Их нуурын хотгорын дундад хэсэг, Алтайн цаад говийн нилээд
нутгийг хамардаг. Нутгийн
умраас ємнє тийш 800 км, дорноос єрнє тийш 800 гаруй км, хилийн урт
нь 1830 км юм. Євєрхангай,
Ємнєговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймагтай 1700 км, БНХАУ-тай
130 км-ээр хиллэдэг.
Нутгийн
ихэнх
нь далайн тvвшнээс дээш 1000-1400 м єргєгдсєн.Хамгийн єндєр нь Их
Богд уул /3957 м/, хамгийн нам дор газар нь Эхийн гол /750 м/ болно.
Байгалийн
5
бvс,
бvслvvрт багтсан єндєр уул, тал, говь хосолсон уудам нутгийн хойт
хэсэг нь ойт хээрийн, дунд хэсэгтээ хээрийн, ємнєт талаараа цєлєрхєг
хээрийн бvсэд ордог.
Гол,
нуур.
Хангайн
нуруунаас эх авсанХар ус,
Шар
ус, Буянт, Хуримт, Єхэг, Сvмбэр, Заг, Байдраг, Тvй, Шаргалжуут, Цагаан
туруут, салбар уулсаас эх авсан Лиг, Цагаан гол, Баянцагаан, Далан
тvрvv, Уртын гол зэрэг том, жижиг 160 гаруй гол горхитой. Бєєнцагаан,
Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бєєрєг, Баяннуур, Олгой нуур, Хєх
нуур зэрэг 30 шахам нуур бий.
Рашаан.
Шаргалжуут, Єхэг, Єргєєт, Тээл, Халиут,
Ичээт,
Хvрэн хад зэрэг халуун, хvйтэн 20 гаруй рашаантай.
Vvнээс
Шаргалжуут
рашаан
нь олон тєрлийн найрлагатай, євчин эмгэг анагаах талаараа алдартай.
300 гаруй ундрага, эх булагтай. +45-+96 градус хvртэл халуунтай, дэлхийд
ховор ордог рашаан юм.Далайн тvвшнээс дээш 2000 м єндєрт оршдог.
Баянбvрд.
Эхийн
гол, Шар хулстай, цагаан бургас, Хуцын шанд, Єлзийт гол, Бурхант,
Бор овооны задгай, баруун зvvн Тоорой зэрэг vзэсгэлэнт Баянбvрдvvдтэй.
Давс.
Бор
овооны бор давс, Vvд, Бєєнцагаан нуурын цагаан давс, Холбоолж, Бєгийн
улаан давстай.
Хужир.
Vvдийн
нуурын мєсєн хужир, Хєнєгийн хоолой, Давсан тал, Баян болон говийн
сумдын нэлээд нутагт хужир мараа ихтэй.
Шавар.
Бумбатын
тоосгоны шавар, Vvдийн нуурын эмчилгээний шавартай.
Ан амьтан.
Алтай,
Хангайн уул нуруунд аргал угалз, янгир, ирвэс, шилvvс, буга, согоо,
бодон, гахай, хvдэр, дорго, зэрлэг гахай, бор гєрєєс элбэг.Аль ч бїс
нутагт суусар , тарвага, vнэг, чоно, хярс, мануул зэрэг vслэг ан амьтантай.
Тал хээрт цагаан зээр, говьд хар сvvлт, мазаалай, хулан, хавтгай,
зэгсний гахай зэрэг дархан цаазтай ховор ан амьтан бий.
Шувууны
тєрлєєс бvргэд,
ёл, хойлог, ятуу; хулан жороо, сар, тас, хун, галуу, ангир, нугас,
тогоруу, тоодог зэрэг 150 гаруй нэрийн шувуутай. Нуур гол усандаа
зэвэг, алгана, зурхай, хадран, хайрст зэрэг олон тєрлийн загастай.
Зєгий, тарвага, загас, ондатор, минж, булга, буга, гахай зэрэг амьтдыг
шинжлэх ухааны vндэстэй vржvvлэх бололцоотой.
Шувуу.
Бvргэд,
ёл, хойлог, ятуу, хулан жороо, сор, тас, хун, галуу, ангир, нугас,
тоодог зэрэг 150 гаруй тєрлийн шувуутай.
Гол
нуурандаа
зэвэг,
алгана, зурхай, хадран зэрэг олон тєрлийн загастай. Зєгий, тарвага,
загас, шувуу, ондатор, минж, булга, гахай, буга зэрэг амьтдыг шинжлэх
ухааны vндэслэлтэй vржvvлэх бололцоотой боллоо.
Цаг уур.
Аймгийн
нутаг дэвсгэрийн газрын гадаргуу єндєр уул, нуруу, хєндий, хоолой,
тэгш талтай учраас уур амьсгал эрс тэс нєхцєлтэй. Жилийн дундаж агаарын
температур нутгийн хойд хэсэг, ойт хээрийн бvсээр 0-оос 7 хэм байхад
нутгийн ємнєд хэсэг, говийн нам дор газарт +8 хэм байдаг. Жилийн хамгийн
хvйтэн vе 1-р сард хангайн нуруунд -18.3-30.6 хэм, хээрийн бvсэд -17-21.2
хэм, говьдоо -11.6-18.8 хэм хvйтэрдэг.
Жилийн
хамгийн
дулаан vе нь 7-р сард агаарын дундаж температур, хангайн нуруунд +13
+16 хэм, хээрийн бvсэд +13 +20 хэм, говьдоо +21 +27 хэм.Vнэмлэхvй
их дулаан нь зарим жилд +28 +49 хэм хvрдэг. Баруун ба хойт зvгээс
Атлантын болон умарт мєсєн далайн чийглэг агаарын урсгал Европ, Азийн
єргєн уудам нутгийг дайран ирдгээс хээр, говь, цєлдєє хур тундас хомсдолтой.
Хангайн
нурууны
чиглэлдээ
хур тунадас ахиу ордог. Ойт хээрийн бvсэд 250 мм-ээс их, тал хээрийн
бvсэд 130-180 мм, говийн бvсэд 50-100 мм, говь цєлдєє 0-50 мм тунадас
унадаг.
Агаарын
харьцангуй чийгшил дулааны
улиралд
хангайн уулархаг нутгаар 40-68 хувь, хээрийн бvсэд 35-63 хувь, говьд
33-37 хувь байдаг.
Салхины
нєлєєлєл ихтэй.
Салхины
жилийн дундаж хурд уулархаг нутагт 3 м/сек, говь, хээр талд 15 м/сек
хvрч шуурдаг.
Баянхонгор
аймаг
нь хєрс, цаг уурын олон бичил мужид хуваагддаг.Нутгаар нь дэлхийн
усан хагалбарын шугам дайрч єнгєрсєн, нар, салхины эрчим хvчний нєєц
сайтай.
Хєрс.
Хангайн
нурууны салбар уулс, голын хєндийн сав нутаг vржил шимт хар шороон
хєрстэй.
Тал
хээрийн
бvсийн
уул толгод, хєндий хоолой нь хар хvрэн, элсэнцэр хvрэн, саарал хєрс
шороотой.
Говийн
хувьд элс,
шавар,
хайрга холилдсон хатуувтар хєрстэй болно.
Ургамал.
Монголын
ургамлын аймгийн гуравны нэг орчим нь тус аймагт ургадаг.
Эмийн,
хvнсний, тэжээлийн
тосны,цаас
цавууны, будгийн, зєгийн балын болон байгалийн олон зvйл ашигт ургамал
бий.
Ой.
Нутгийн
хойт хэсгээр 62,2 мянган га хар модон,
ємнєд хэсгээрээ 477,0 мянган заган ойтой. Нийт нутгийн 76.9 хувь буюу
8.9 сая га талбай ХАА-н эдэлбэр газар 25,0 мянга га нь хадлангийн
талбай, 30 гаруй мянган га-д усалж болох тариалангийн талбайтай.
Арвай,
буудай,
бог буудай, хєх тариа, чацаргана, байцаа, тарвас, лооль, тємс, манжин,
лууван, сонгино, сармис, єлєнгє, наранцээгээс эхлээд манай оронд тарьдаг
бvх сортууд ургах нєхцєл бvрдсэн хєрстэй.
Экологийн
нєлєєлєл.
Газар
хєдлєлт, хар цагаан зуд, угалз шуурга, мєндєр, vер, аянга, ган зэрэг
байгалийн гэнэтийн vзэгдэл хааяа тохиолддог. Алтай, Хангайн нуруунд
1909-1958 онд зургаагаас дээш баллын газар хєдлєлт зургаан удаа гарч,
1957 онд Их богд ууланд 11 балл газар хєдєлсєн бєгєєд орог нуур 1890-1986
онд зургаан удаа ширгэж байжээ.
Сvvлийн
жар шахам жилд
тус аймгийн
нутаг дэвсгэрт 13 жилд нь ган зуд тохиолджээ. Тухайлбал: 1944,1956,1968
оны мич, 1952,1964, 1976, 1988 оны луу, 1960, 1984 оны хулгана, 1961,
1985 оны vхэр, 1967, 1979 оны хонь жилд зуд болж мал аж ахуйн салбарт
ихээхэн хохирол гарсан.
Зєвхєн
мичин жилийн зуданд
1,6 сая
шахам толгой том мал тєл хорогдосны дотор 1944 оны "Алдарт" мичин
жилийн зудыг 1 сая гаруй малын гарзтай даван туулж байжээ.
Мєн
харагчин
усан тахиа
жил гарангуут 1993 оны lll сарын 14-ний єдрєєс эхлэн манай аймгийн
бvх нутгаар их хэмжээний хур тунадас орсны дотор Говь-Алтай, Завхан
аймагтай хил залгаа 8 сумын 85,4 мянган хавтгай дєрвєлжин км нутгийг
хамарсан цас 7-16 хоногийн турш орж Баянбулаг, Гурванбулаг, Заг, Баян-Єндєр,
Шинэжинст сумдад дундажаар 70-120 см, Хvрээмарал, Бууцагаан, Баацагаан
суманд 50-90 см зузаан цасан бvрхvvл тогтсон байна.
Урьд
євєл нь
/1992
оны євєл/ зудтай байсан Баянбулаг, Гурванбулаг, Заг, Хvрээмарал суманд
45-55 хоног, Баян-Єндєр, Шинэжинст, Баянцагаан суманд 30-45 хоногийн
турш цасан бvрхэвчтэй байснаас мал сvрэг 14-30 хоног бэлчээрлээгvй
аж.
Мєн
Жаргалант,
Галуут,
Бємбєгєр, Эрдэнэцогт, Баян-Овоо, Єлзийт, Баянхонгор суманд олон айлын
мал 3-5 хоног бэлчээрлээгvй юм.
Тахиа
жилийн
хавар
тохиолдсон энэхvv байгалийн зуд /гамшиг/ бол манай улсад хэзээ ч тохиолдож
байгаагvй гэнэтийн vзэгдэл байв.
1992-1993
євєл,
хаврын
зудын сургамжийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж болзошгvй зудын
хохирол багатай давахын тулд говь, тал хээрийн бvсэд хонин толгой
бvрт 120 ширхэг зоодой, бvх бvсэд єрх бvр 40 шуудай хомоол, эсвэл
vvнтэй тэнцэх хэмжээний бусад тєрлийн гар тэжээл, євєлджєє хаваржаа
бvртээ 4 шоо метрээс доошгvй бууц нєєцєлж байх шийдвэр гаргасан байна.
Хvн
ам.
Баянхонгор аймаг 2006 оны 1-р сарын 1-ний байдлаар 82088 хvн амтай болж vvнээс 51,2 хувийг эмэгтэйчvvд, 34,7 хувийг 16 хvртлэх насны хvvхэд, 59,5 хувийг х?д?лм?рийн насныхан, 5,8 хувийг ?нд?р настнууд эзэлж байна. Нийт 20935 ?рх айлтай, тvvний 41,3 хувь нь т?в суурин газарт, 58,7 хувь нь х?д?? х?д??д байна.
Амьжиргааны баталгаажих доод тvвшнээс доогуур орлоготой 12054 ?рхийн 39327 хvн ам байгаа нь нийт ?рхийн 57,6 хувь, нийт хvн амын 47,9 хувийг тус тус эзэлж байна. АБДТДО-той ?рх??с 5132 ?рх нь нэн ядуу ?рхийн 17349 хvн ам байгаа нь АБДТДО-той ?рхийн 42,6 хувь, АБДТДО-той ?рхийн ам бvлийн 44,1 хувийг тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээнд ?рх толгойлсон эмэгтэй 2799, тахир дутуу хvн 3146, бvтэн ?нчин хvvхэд 206, хагас ?нчин хvvхэд 2564 бvртгэгдсэн байна.
Улсын
хэжээнд
хvн амын тооллогыг арван жил тутамд хийдэг бєгєєд аймгийн хvн амын
тоог сvvлийн гурван удаагийн тооллогын дvнгээр харуулав.
| |
1979 он
|
1989 он
|
2000 он
|
|
Хvн ам |
62,9 |
74,6 |
84,8 |
| Єрх |
13583 |
16104 |
20630 |
Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 20 сум, 101 баг,
1
тосгонтой.
| д/д |
Сумын нэр |
Баг, хорооны тоо |
Аймгийн төв хүртлэх зай /км/ |
Нутаг дэвсгэр /га/ |
Нийт хүн ам |
Нийт өрх |
| 1 |
Галуут |
6 |
95 |
504743 |
4225 |
1128 |
| 2 |
Баян-Овоо |
4 |
26 |
324449 |
2826 |
782 |
| 3 |
Эрдэнэцогт |
5 |
28 |
410021 |
4384 |
1111 |
| 4 |
Өлзийт |
6 |
18 |
385282 |
3229 |
885 |
| 5 |
Жинст |
5 |
100 |
531263 |
2044 |
477 |
| 6 |
Богд |
6 |
130 |
398284 |
2971 |
763 |
| 7 |
Баянлиг |
5 |
218 |
1191766 |
3298 |
808 |
| 8 |
Баянговь |
5 |
241 |
466158 |
2695 |
755 |
| 9 |
Шинэжинст |
4 |
265 |
1650122 |
2262 |
618 |
| 10 |
Баян-Өндөр |
3 |
275 |
1689134 |
2643 |
679 |
| 11 |
Баянцагаан |
5 |
246 |
539512 |
3623 |
889 |
| 12 |
Баацагаан |
7 |
143 |
744679 |
3485 |
905 |
| 13 |
Бөмбөгөр |
4 |
100 |
304376 |
2524 |
644 |
| 14 |
Бууцагаан |
5 |
174 |
583975 |
3393 |
847 |
| 15 |
Хүрээмарал |
5 |
218 |
432831 |
2067 |
510 |
| 16 |
Баянбулаг |
4 |
266 |
317029 |
2132 |
539 |
| 17 |
Гурванбулаг |
5 |
265 |
444179 |
2575 |
711 |
| 18 |
Заг |
4 |
188 |
256098 |
2252 |
592 |
| 19 |
Жаргалант |
4 |
176 |
417451 |
3208 |
859 |
| 20 |
Баянхонгор |
8 |
|
6398 |
26252 |
6433 |
| ДҮН |
100 |
|
11597750 |
82088 |
20935 |
|
|
|
|
|
|
|
Нийгмийн
эмзэг бvлэг. Энэ давхарга
д
хамрагдах 9667 /албан бус мэдээ/ ядуу
єрх
/ам бvл нь 39265/ нь нийт єрхийн 45,3 хувийг эзэлж байна. Ядуу єрхєєс
5653 єрх нь нэн ядуу єрхєд хамрагдаж байна. Аймгийн єрхийн амжиргааны
чадавхийг дэмжих сангаас 1994-2002 оны хооронд 1800 тєсєл хэрэгжvvлж
405 сая тєгрєгийн хєрєнгє зарцуулжээ. Vvнээс сvvлийн 2 жилд 195 сая
тєгрєгийн тєсєл хэрэгжvvлсний 120 сая тєгрєгийг малжуулах тєсєлд зарцуулжээ.
Тус сангаас олгосон 195 сая тєгрєг эргэж тєлєгдєх нєхцєлтэйгээр ашиглагдаж
байна. Аймгийн хэмжээнд бvтэн єнчин хvvхэд 207, хагас єнчин хїїхэд
2275, эцэг тогтоогдоогvй хvvхэд 386, тахир дутуу xvн 2483 байна. Эмэгтэй
тэргїїлэгчтэй єрх 2499 бvpтгэгджээ.
Mал
сvрэг.
2006 оны эхэнд Баянхонгор аймаг 1553,5 мянган мал тоолуулсны 1,5 хувийг тэмээ, 4,6 хувийг адуу, 6,2 хувийг vхэр, 28,8 хувийг хонь, 58,9 хувийг ямаан сvрэг эзэлж байна. 2005 оны жилийн эцсийн байдлаар 13460 малтай ?рхийн 1553463 толгой мал тоолуулсны дотор тэмээ 22805, адуу 70776, vхэр 96718, хонь 447118, ямаа 916046 толгой тоологдож, нийт малын тоо урьд оноос 229,8 мянган толгойгоор нэмэгдсэн байна. 2005 онд аймгийн хэмжээнд малаа таван т?р?л дээр нь бvх сум ?сг?с?н байна.
Малчин єрх.
2006 оны жилийн эхний байдлаар 2 сумын 4 мянгат малчин байгаагийн 1 нь хоёр мянгаас дээш малтай байна. Нийт малтай ?рх?д 10 хvртлэх малтай ?рх 5,61 хувь, 11-30 малтай ?рх 15,61 хувь, 31-50 малтай ?рх 14,00 хувь, 51-100 малтай ?рх 24,47 хувь, 101-200 малтай ?рх 24,70 хувь, 201-500 малтай ?рх 13,92 хувь, 501-999 малтай ?рх 1,32 хувь, 1000-1499 малтай ?рх 0,35 хувь, 1500-2000 малтай ?рх 0,02 хувь, 2001 дээш малтай ?рх 0,01 хувийг эзэлж байна.
Ашигт
малтмал.
Баянхонгор
аймаг ашигт малтмал, алт эрдэнэсийн зvйлээр баян аймаг. Алт, зэс,
болор, жонш, гялтагнуур, гантиг, боржин, шармєсєн чулуу, хар хvрэн
нvvрс зэрэг ашигт малтмал, тєрєл бvрийн шороон будаг, сайн чанарын
шавар, шохойн чулуу гэх мэт барилгын материал, тvvхий эдээр нэн баялаг.
Алтны
нєєц бvхий 3
их
судал байдгийн зєвхєн нэгийг нь ашиглаж Баян-Овоо сумын Дєвєнтийн
нуруу, Бємбєгєр, Галуут, Гурванбулаг сумын нутагт 10 шахам алтны уурхай
ажиллаж 70-80 хувийн сорьц бvхий 200-300 кг байгалийн шижир алт жил
бvр олборлодог.

Байгалийн vзэсгэлэнт тvvх соёлын дурсгалт газрууд.
1.Баянхонгор
хот
2.Ламын
гэгээний хvрээ
3.Хачин
ламын дуган
4.Шаргалжуутын рашаан сувилал
5.Шатар чулуу
6.Євгєн
жаргалант
7.Мандалын
хийд
8.Галуутын
хавцал
9.Бирдэръяа
хєх нуур
10.Хvрэн
бэлчир
11.Хєх
нуур
12.Холбоолж
нуур
13.Их
богд уул
14.Луу
яст
15.Монголын
хоолой
16.Орог
нуур
17.Болор
цагаан агуй
18.Бичигт
хад
19.Цагаан
булаг
20.Бvгийн
цав
21.Ногоон
цав
22.Эхийн
гол
23
Амарбуянтын
хvрээ
Манай аймгийн бизнесийн аятай нєхцєл давуу тал
Xvн
ам,
хєдєлмєрийн
нєєц залуужиж, боловсролын тvвшин харьцангуй єндєр.
Мал
аж
ахуй, эдийн засгийн гол салбар болон хєгжиж ирсэн эртний уламжлалтай.
Мал
аж
ахуйн гаралтай бvтээгдэхvvн боловсруулж, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх,
жижиг, дунд vйлдвэр хєгжvvлэх бааз суурь сайтай. Тухайлбал ноос, ноолуур
арьс шир, тvvхий эдээр элбэг аймгийн нэг. Жилд дунджаар 300 тн ноолуур,
1200 тн хонины ноос, 200 тн тэмээний ноос, 400.0 мянган арьс шир нэхий
бэлтгэн зах зээлд нийлvvлдэг байв.
Хvнсний
vйлдвэр
ялангуяа
сvv, цагаан
идээ,
єрєм тос, ааруул, ээзгий, бяслаг, сvvн бvтээгдэхvvнийг арвин ихээр
бэлтгэн vйлдвэрлэх єргєн боломжтой.
Байгалийн
баялаг,
ашигт
малтмал
эрдэс тvvхий эдийн арвин нєєцтэй. Алт, зэс, молибдон, тугалга, тємєр,
вольфром, нvvрсний орд, нєєц ихтэй.
Барилгыйн
материалын
vйлдвэрлэл
хєгжvvлэхэд
тєрєл бvрийн шороон будаг, шавар, шохойн чулуу, цесент, альбастрын
чулуу, бусад тvvхий эдээр ихээхэн баялагтай.
Барилга
угсралт,
барилгын
материал vйлдвэрлэлийн хvчирхэг бааз суурьтай, тєрєл бvрийн мэргэжлийн
барилгачид бэлтгэн гаргадаг мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн тєвтэй.
Нар,
салхи,
усны
эрчим хvчний нєєц ихтэй.
Хуурай
газрын
"ондатор"
болсон тарвага, бусад vслэг ан амьтан зээр, аргаль, янгир зэргээр
баян тул ан агнуурын аж ахуйг байгуулахад ирээдvйн томоохон салбар
болж хєгжих vндэстэй.
Онгон
тєрхєєрєє
хадаглагдаж
хамгаалагдсан
байгалийн
євєрмєц сонин тогтоцтой газар , vзэсгэлэнт нутаг аль ч суманд олон
бий. Баянлигийн цагаан хадны болор агуй, Єлзийт сумын Уран хайрхан,
Заг, Байдрагийн голын бэлчир нутаг нь гэхэд 500-750 мянган жилийн
тэртээх эртний хvний уугуул нутаг байх жишээтэй.
Тvvх
соёлын дурсгалт
зvйл,
маш ховор vзмэр зэргээр нэн баян. Бvх нутагт хуучин шинэ чулуун зэвсэг,
хvрлийн vеийн зэр зэвсэг, багаж хэрэгслэл гоёл чимэглэлийн зvйлс,
хадны бичээс, дvрс, сvг зураг, бичигт хєшєє, буган чулуу, хvн чулуу
элбэгтэй. Энэ нь аялал жуулчлалыг олон улсын єндєр зэрэглэлийн тvвшинд
хєгжvvлэх нєєц бололцоо нєхцєл боломж бvрдvvлж байгаа юм.
|
|