|
|
|
Тєрийн
соёрхолт химич
Б.Доржпаламын нэрэмжит
"Номун далай" цогцолбор сургууль
|
|
|
Товч
танилцуулга:
Тус
сургууль нь 1923 оны намар Цэцэрлэг Мандал аймгийн Баянхонгор хайрхан
уулын Хошууны улаан булаг гэдэг газар /Одоогийн Баянхонгор аймгийн
галуут суманд / 2 багш 25 хvvхэдтэй vvсгэсэн/ хошуу танхим / -ын суурин
дээр анх 1924 онд улсын тєсєвєєр ажиллах орон тооны бага сургууль
болон байгуулагджээ.
Улмаар
1944
онд 7 жилийн дунд сургууль, 1951 онд 10 жилийн дунд сургууль болон
єрєгєжсєн юм. Манай сургуулийн тvvхэн хєгжлийн 80 шахам жилийн хугацаанд
єдрийн, орой, ичнээ сургалтар lV ангийг 600 гаруй, Vll - Vlll ангийг
6800 гаруй, X ангийг 6400 гаруй хvvхэд иргэд тєгсєсний дотроос тєрєл
бvрийн шинжлэх ухааны доктор Б.Даваасvрэн, С.Батсvрэн, Л.Жамц, Ц.Шийрэвдамба,
Ж.Амгалан, Б.Доржпалам, Бадарч, Цэдэндамба, Батсvрэн, Б.Пvрэв - Очир,
Г.Лхагвасvрэн, Я.Нямдорж, Г.Батнасан, П.Санги - Очир, З.Мєнхдалай,
Д.Жанцан, Г.Даш, С.Оюунбилэг нарын дал гаруй доктор, Монгол улсын
хєдєлмєрийн баатар Б.Дорж, Г.Жамсран, гавьяат багш Б.Амгалан, гавьяат
уурхайчин П.Очир, тєрийн шагналт П.Пvрэвсvрэн, тєрийн соёрхолч эмч
Эрдэнэ, тєрийн соёрхолч химич, Доктор Б.Доржпалам, гавчяат жvжигчин
Д.Сосорбарам, Д.Нацагдаоржийн нэрэмжит яруу найрагч Т.Галсан, Дан.Нямаа,
Спортын гавьяат дасгалжуулагч Г. Машбат, гавьяат тамирчин Г. Батсvх,
Ц. Дэлгэрдалай, Математикийн улсын олимпиадын 2 удаагийн аварга Д.Хашбаяр,Физикийн
олимпиадын аварга Ч.Лхагва нарын бахархан дууриах олон арван vйлстнvvд
манай сургуулиас тєрсєн юм.
Манай
сургууль
1997 -1998 хичээлийн жилээс эхлэн болвсролын салбарын хєгжлийн хєтєлбєр
тєсєлд хамрагдан бvтэцийн єєрчлєлт хийж 10 жилийн нэг дунд сургуулийн
бааз суурин дээр ЄЗБАвьяастны ба хєнгєвчилсєн сургалттай тусгай сургууль,
Хvvхдийн тэмvvжин театр зэргийг нэгтгэн "Номун далай " цогцолбор сургууль
болон хичээллэв.
Одоо
манaй
сургууль 90 гаруй багш, 30 гаруй ажиллагсад ажиллаж, 2500 орчим сурагчид
суралцаж байна. Одоо манай сургуульд СХУ-ны Доктор С.Оюунбилэг, Боловсрол
судлалын магистр Ж.Энхбаяр, Магистр багш Б.Бvжинлхам, Ц.Алтангэрэл,
Д.Энхмаа, Боловсролын тэргvvний ажилтан М.Долгорсум, М.Даваажав, Д.Бямбадоо,
Б.Мэндбаяр, Б.Дондмаа, Б.Дангаабат, Ч.Базардарь, Д.Цээням, Да.Уранчимэг
нарын багш ажиллаж байна, зєвлєх багш 5, Тэргvvний багш 14, арга зvйч
23, спортын мастер, дэд мастер 2 байгаа нь нийт багш нарын 65,6%-ийг
эзэлж байна.Сvvлийн жилvvдэд сургултын агуулгын стандартыг хэрэгжvлvvлэх
зэрэг бvтээлч санаачилга гарган ажиллаж байгаагийн дvнд аймаг, улсад
шалгач нэрээ гаргасан багш, сургачид олныг, нэрлэж болох байна. Ялангуяа
хvvхдийн аяласыг хєгжvvлэхэд ихээхэн анхаaрч ирлээ.
Техник
технолгийн
улсын олимпиадад манай сургууль багаараа сvvлийн таван жил дараалан
2-6 байр эзэлж, багш Л.Банзрагч алт,mєнгє, сурагч Д. Мєнхтулга мєнгє,
Э. Мєнхбат, Э.Мєнхбаатар, М.Даваасєнх, Г.Энхтогтох нар алт, Ч.Анхбаяр
хvрэл медиалаар энгэрээ мялаасан. Улсын хэмжээний 1998 оны шилдэг
сурагчаар 6-р ангийн Мєнгєнтулга 1999 онд 10-р ангийн сурагч Г.Мєнгєнчимэг
нар шалгарлаа. Єсвєрийн хєгжимчидийн "Яруу эгшиг" анх дугаар уралдаанд
9а ангийн Б.Мєнхсоёл "Авьяас" алт, 6а ангийн Бат- Эрдэнэ "Эрдэм" алтан
медалиар шагнагдав. Багш П.Болдбаатарын удирдсан зураг дизайны дугуйлангийн
сурагчид улсын уралдаанаас алтан медаль 2, мєнгєн медаль 2 тусгай
шагнал 5-ыг тус тус хvртэв. Сурагч Д.Отгонтуяа, Д.Эрдмээ нар "Хvмvvн
бичиг" сонинны нэрэмжит сайхан бичигийн уралдаанд тэргvvн ба дэд байранд
орлоо. Мєн монгол хэлний улсын олимпиадаас Д.Бямбадоо багштай 7а анги
мєнгєн медаль хvртэв. Д.Болдоогийн удирдсан волейболч охид 2000 онд
улсын аваргаас мєнгєн медаль хvртэж цанын спортын мастер Ц.Бадамын
шавь нар хєнгєн атлетикийн улсын тэмцээнvvдээс сvvлийн 3 жилд 20 орчим
медаль хvртсэн.
Тус
сургууль
1999 онд Тєрийн соёрхолт, химич эрдэмтэн Банзарын Доржпаламын нэрэмжит
болсон нь сургууль хамт олны урам зориг сэргэх нэгэн хєшvvрэг болсон
юм. Манай сургуулийн vе vеийн тєгсєгчид болон Хонгор нутгаас тєрєн
гарсан химич эрдэмтэн Ж.Амгалан, Б.Доржпалам, Бадарч, Батсvрэн, Пvрэвсvрэн
нараараа сурагч єсвєр vеийнхэн бахархаж байдаг.
Манай
хамт
олон сургууль байгуулагдасны 80 жилийн ойгоо угтаж Боловсролын шинэчилэн
найруулсан хуулиа хэрэгжvvлэн
сурагчид.
Боловсролын
стандартыг ханган улмаар єєрийн авьяас давуу чанараа хєгжvvлэн амьдралын
зєв мєрєє олход нь бvхйил талаар туслах эрхэм
зорилгынхоо тєлєє чармайж байна. |
|