Шаргалжуут рашаан сувилал
Шаргалжуут рашаны баян
орд нь хангайн ємнєд хэсэгт дорнод уртрагийн 101 градус умард єргєргийн 46 градус 20 минутын солбилцолд далайн тєвшнєєс дээш 1492 м єргєгдсєн газар оршино.
Шаргалжуутын гол руу тїрж орсон хатад толгойн энгэр
дэхь боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээр єєр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан гол ундрагыг бvрдvvлдэг. Энэхvv рашаан нь геотехтоникийн идэвхжлийн дулааны vйлдэлтэй холбоотойгоор, гvний усны хєдєлгєєн, хvчтэй даралт халуун хvйтний орчинд тогттож, боржин чулууны ан цаваар ундарч буй нь байгалийн нэгэн унаган тєрхийг бодит байдлаар харуулсан євєрмєц тогтоц рашаан юм.
Судалгааны дvгнэлтээс
халуун рашаан нь олонх булагууд бvтэцийн хувьд нэг тєрєлд багтах ба зарим халууны хэмжээ, орчины урвал зэргээр ялгаатай боловч зонхилж гидрокорбонат, карбонат, сульфатлаг натрийн найрлагатай билээ.
Судлаачдын
дvгнэлтээс vзэхэд рашааны халуун нь 45- 93 градуст хэлбэлзэж, ундаргын нийлбэр нь секунт дутамд 50 л хvрдэг. Рашааны ордоос баруун урагш 60 градус халуунтай хvхэрлэг шавартай тул рашаан, шавар эмчилгээ хослох боломжтой.
Шаргалжуутын рашаан
нь найрлагаараа Румын улсын Геркуланы, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай тєсєєтэй.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн
судсыг цочроож мэдрэлийн цусны хєдєлгєєн, бодисын солилцоо дотоод сvvрлийн ажиллагаанд єєрчлєлт vзvvлэх тул vе мєчний архаг vрэвсэл эмэгтэйчvvдийн болон арьсны зарим євчнийг эмчлэх заалттай ба ер нь халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй, рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлvvлж vрэвслийг тvргэн татах, їе гишvv, булчин, ясны зэрэг архаг євчнийг засхад илvv тохиромжтой.
Жилд дундажаар 3500- 400 гаруй хvн
хvлээн авч эмчилгээ сувлгаа хийдэг.
Жилд нийт сувилуулсан хvний 40,5
хувь буюу 1340- 1850 хvн нь Улаанбаатар хотоос 13- 14 хувь буюу 470 -600 хїн нь Баянхонгор аймгаас ирсэн байдаг.
Шаргалжуутын рашааныг
тvшиглэж аялал жуучлалын газар байгуулахаар Улаанбаатар хотын Монтех- Єрнєл компани ажиллаж байна.

© Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан
Баянхонгор аймаг
webmaster