ОХУ­ын Якут муж, Буриадын
Кабанскийн районтой уламжлалт харилцаагаа сэргээн хамтран ажиллаж байна.
Шалгуур vзvvлэлт: "Муж, районтай шууд харилцааг сэргээн хєгжvvлэх"
  • Монгол Улсын Засгийн газрын
  • гишvvн, Vйлдвэр худалдааны сайд Ч.Ганзориг тэргvvтэй Монгол Улсын Засгийн газрын тєлєєлєгчид ОХУ­ын Кемерово мужид 2001 оны 1­р сард хийсэн албан ёсны айлчлалын бvрэлдэхvvнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Vйлдвэр худалдаа хєдєє аж ахуй байгаль орчны бодлогын хэлтсийн /хуучин нэрээр/ дарга Д.Баттєрийг оролцуулж байна. Монгол Улс, ОХУ­ын Кемерово мужийн хамтын ажиллагааг хєгжvvлэх хэлэлцээр хийх явцад Баянхонгор аймгийн хувьд 2000 онд эхэлсэн ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжvvлэн, 2001 онд vргэлжлvvлж, техник тоног тєхєєрємжийг нэмэгдvvлэх, тодорхой хэмжээний мал, мах бэлтгэж Цагаан нуурын дамжлага баазад хvргэж, хилийн худалдаагаар аж vйлдвэрийн болон хvнсний єргєн хэрэглээний бартерийн худалдааг хийх, Баянхонгор хотод бєєний худалдааны сvлжээ байгуулах ажилд хамтран оролцох зэрэг асуудлаар тохиролцоонд хvргэсэн байна. Кемеровын тал Баянхонгор аймагтай худалдааны болон жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.
    2002 оны 10­р сард
    аймгийн Засаг дарга Б.Чойжилсvрэн Улаанбаатар хотод томилолтоор ажиллах vеэр Оросын холбооны улс Буриад улсын Кабанскийн районы захирагч К.В. Гавриловичтай уулзалт ярилцлага хийж аймаг, районы хамтын ажиллагааг сэргээн хєгжvvлэх чиглэлээр санал бодлоо солилцов. Кабанскийн районы захирагч К.В.Габриловтчийг энэ оны 11­р сарын 19-23­нд манай аймагт айлчлах урилгыг аймгийн Засаг дарга ноён К.В.Габриловичид санал болгосон юм. Ноён К.В.Габрилович урилгыг талархан хvлээн авсан бєгєєд аймгийн Засаг даргыг 12­р сард райондоо зочлохыг уриад байна.Баянхонгор аймаг болон Кабанскийн районтай "Найрсаг шууд харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр"­ийн тєсєл болон 2003 онд аймаг, районы хамтын ажиллагааны чиглэлийн тєслийг боловсруулж байна.
    Ажил тєрлийн боломжоос шалтгаалж
    дээрх хугацаанд Засаг даргын орлогч С.Vнэнбуян, Тамгын газрын дарга Ч.Гомбодорж нарын 3 хїн Бурят Улс, Кабанскийн районд айлчлах боллоо.
    Монгол Улсын
    Баянхонгор аймаг, Болгар улсын Сливен тойрогтой найрамдал хамтын ажиллагааг сэргээн хєгжїїлэх асуудлаар Монгол Улсад Болгар улсаас суугаа элчин сайдаар уламжлан асуудлыг тавьж байгаа бєгєєд энэ дагуу Сливен тойргийн захирагчаас аймгийн Засаг даргыг тойрогтоо албан ёсны айлчлал хийх урилга ирїїлээд байна.
  • Аймгийн удирдлагууд
  • болон тєрийн зарим албан хаагчдыг гадаад орнуудад явуулж гадаад хамтын ажиллагааг хєгжvvлэх талаар холбогдох байгууллага, хvмvvстэй санал солилцох, холбоо тогтоох, ажилтнуудыг сургалтад хамруулахад урьд жилvvдээс илvv анхаарал тавьж байна. Монгол Улсын Ерєнхийлєгч Нацагийн Багабандийн Арабын Бvгд Найрамдах Эмират улсад 2001 оны 2­р сард хийсэн албан ёсны айлчлалын бvрэлдэхvvнд Аймгийн Засаг дарга Б.Чойжилсvрэн оролцов. БНАСУ­ын Ерєнхий сайд Ли Хан Дvнгийн урилгаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Солонгос улсад 10­р сард зохиосон 14 хоногийн сургалтад аймгийн Засаг дарга Б.Чойжилсvрэн оролцож, тус улсын удирдлагын академи, Гёнги аймаг, тvvний жижиг дунд vйлдвэрийг дэмжих тєв зэрэг газруудаар ажлын айлчлал хийв.
  • Аймгийн Засаг даргын
  • орлогч С.Vнэнбуянг аймаг байгуулагдсаны 60 жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан Ємнєт Солонгос улсад томилолтоор ажиллуулж, аймгийн хvндэт тэмдэг, дурсгалын цаг захиалгаар хийлгэж зочид тєлєєлєгчдєд дурсгасан.
    Гадаад хэргийн
    яам болон бусад байгууллагуудаас хамтран Дархан хотод бvсчилэн зохион байгуулсан семинарт Аймгийн ИТХ­ын Тэргvvлэгчдийн дарга Р.Лхагвасvрэн, аймгийн Засаг дарга Б.Чойжилсvрэн, Тамгын газрын гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтан М.Мянганбуу нар оролцож, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт гадаад харилцааг хєгжvvлэх ажлыг хэрэгжvvлэхтэй холбогдсон арга зvйн зєвлєлгєє авав. Аймгийн Засаг даргын Санхvv эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Зоригтбаатар, Спорт хорооны дарга С.Дарьсvрэн нарыг Япон улсын Осака дахь Зvvн Азийн тоглолтод оролцууллаа. Мєн Тамгын газрын ажилтан С.Байгалмааг Япон­Монголын найрамдлын нийгэмлэгийн Залуучуудын найрамдлын программын хvрээнд тєрийн албан хаагчийг мэргэшvvлэх сертификат олгох 1 сарын сургалтад, Ч.Лхамдийдэрмааг Гоньконк улсад эдийн засагч нягтлан бодогчдын мэргэжил дээшлvvлэх 11 хоногийн сургалтад тус тус хамруулав.


    © Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан
    Баянхонгор аймаг
    webmaster