Мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн тєв

Товч танилцуулга
Манай
сургууль нийт 576 сурагч, 45 багш, сурган хvмvvжvvлэгчид, 22 ажилчид, дотуур байранд 200 орчим сурагчидтайгаар сургалт, vйлдвэрлэлийн ажлаа явуулж байна.
Манай
сургуульд доктор PhD-1, аж vйлдвэрийн гавьяат ажилтан -1, Ардын боловсролын Тэргvvний ажилтан -6, Биеийн тамирын тэргvvний ажилтан -1, Улсын тэргvvний барилгачин -2, магистар багш -3, бакалавр багш 25 ажиллаж байна. Манай сургууль нийт 12 тєрлєєр /оёдол - эсгvvр, гутал - гутал засварчин, барилгын єргєн мэргэжил, мужаан сийлбэр, радио - телевизийн засварчин, хивс - оёдол, авто - засварчин жолооч, хєдєє аж ахуйн мэргэжилтэн жолооч, vсчин - гоо засалч, хоол vйлдвэрлэл, талх нарийн боовчин, сантехник - цахилгаан гагнуурчин/ мэргэжилтэй ажилтанг 2,5 жилээр бэлтгэж байна. Мєн дээрх хєтєлбєрvvдээр дvйцсэн хєтєлбєрєєр албан бус сургалтанд насанд хvрэгчид /ажилгvйчvvд тодорхой хєдєлмєр эрхлэх чадвар эзэмшvvлэх, мэрэгжлийн чиг баримжаа олгох, амьдрах арга ухаанд сургах, богино хугацааны сургалтууыг танхимаар, захиалгаар, мєн зайны сургалтаар /радио, телевиз, сонин/ зуучлах товчоогоор хамруулан зохион байгуулж байна.
Албан
бус сургалтанд хамрагдсан хамрагдсан хvмvvсийн тоо жилээс жилд єсєж байгаа ба 2001 онд 1200 хvн тєгсєж, мэргэжлийн vнэмлэх, гэрчилгээ авлаа. Албан сургалтын гээгээрлийн тєвд орон тоогоор 2 хvн, орон тооны бус сайн дурын мэргэжилтэн 10 гаруй ажиллаж байгаа ба энэ гэгээрлийн тєв нь манай сургуулийн дэд бvтэц болж байна.

Тvvхийн хуудас
Баянхонгор
аймгийн МСVТ нь 1963 оны 7-р сард Євєрхангай, Архангай, Ємнєговь, Говь -Алтай, Баянхонгор аймгуудын барилгын байгууллагад мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор 5 анги, 134 сурагч, 8 багш, 14 ажилчинтай, 174000 тєгрєгийн vндсэн хєрєнгє, 400,000 тєгрєгтэйгээр "Барилгын сургууль комбинат" нэртэйгээр байгуулагджээ. 1964 онд "Барилгын ТМС" болон єргєжиж, 1990 оноос "Мэрэгжлийн сургалт vйлдвэрлэлийн тєв " болсон байна.
Тус
сургууль мэрэгжилтэй ажилтан бэлтгэснээс хойшхи 39 жилд нийт 20 орчим мэрэгжлээр 8000 гаруй ажилтан бэлтгэн гаргажээ. Тус сургуулиас "Хєдєлмєрийн баатар барилгачин" Б.Дорж "Дэлхийн хошой аварга, хєдємєрийн баатар" гавьяат тамирчин З.Ойдов "Олимпийн шагналт" спортын мастер Хойлгдорж, "Дархан аварга" Д.Цэрэнтогтох, гавьяат тамирчин "Улсын заан"
Д.Дvвчин, улсын аварга барилгачин Г.Дорж, А.Касум зэрэг алдартнууд болон АБТА багш 15, "Алтан гадас", "Хєдєлмєрийн хvнтэд медаль"-тай багш 7 тєрєн гарсан байна.

© Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан
Баянхонгор аймаг
webmaster