|
|
|
Хаан
банкны Баянхонгор дахь салбар
|
 |
Зах зээлийн
эдийн
засгийн нєхцєл дэх банкны хоёр шатлалтай шинэ тогтолцооны дагуу арилжааны
банкууд vvсэн бий болсны нэг нь "Хєдєє аж ахуйн банк"юм.
Тус
банк нь
Монголын
Хєдєє аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зєвлєлийн санаачилгаар хєдєє
аж ахуйн хоршооллын байгуулагуудын зах зээлийн эдийн засгийн харилцаанд
шилжvvлэх , хєдєєгийн хєдєлмєрчид ,ардын аж ахуйнтан ,малчид, |
|
тариаланчид, харилцагчдад зээл , мєнгєн гvйлгээ, санхvvжилтийн бvх
тєрлийн гvйлгээг хvргэж, тєлбєр тооцоог найдвартай гvйцэгтгэн vйлчлэх
зорилгтойгоор 1991 оны хоёрдугаар сард байгуулагджээ.
Хєдєє
аж ахуйн
банк
байгуулагдсан vеэсээ эхлэн аймаг , хот суурин газарт єєрийн харъяа
салбар банкаа нээн ажиллуулж эхэлжээ.
Манай
салбар
банк
нь 1991 оны 9-р дvгээр сарын 01- нд Монгол банкны ерєнхийлєгчийн зєвшєєрлєєр
Баянхонгор аймгийн "Хєдєє аж ахуйн хоршоолол банк" нэртэйгээр байгуулагдсан
бєгєєд 1993 оны 11 дvгээр сард Баянхонгор аймаг дахь 616 дугаар салбар
болон єєрчлєгдсєн.
Банк
байгуулагдах
vед
бєєний бараа бааз , Баянцагаан сумын жаргалантын зам , Шинэжинст сумын
дэлгэрэх, Баянлиг сумын улаан- Оч, Богд сумын Сїхбаатар зам , Баянговь
сумын Ленинч зэрэг нэгдэл, конпаниуд банкны дvрмийн санд хувь хєрєнгє
оруулан дэмжиж байсан бол одоо манай банкны хувь нийлvvлэгчдийн тоо
691-д хvрч дvрмийн сан 800,0 мянгаас 51500,3 мянган тєгрєгт хvртлээ
єслєє.
Манай салбар банк 70 ажилчидтай . Аймгийн 17 суманд тооцооны
тєвтэй
, нутаг дэвгэрийн 80 гаруй хувийг хамран vйлчилж байна.
Салбар
банк
аймаг
суманд дахь хєдєє аж ахуйн vйлдвэрлэл , худалдааны аж ахуйн нэгжvvд
тєсєвт болон олон нийтийн 467 байгуулагын 590 нэрийн дансаар жилдээ
10,4 тэрбум тєгрєгний гvйлгээ хийж , 479900 ширхэг баримт боловсруулж
байна.
Салбар
банкны
хамт олон бид банкныхаа бvтэц , зохион байгуулалтын боловсронгуй болгох,
тєрєєс баримтлах, мєнгєний бодлогын хvрээнд єєрийн банкны нєхцєлд
тохирсон мєнгє, зээл, хvvгийн нэгдсэн оновчтой бодлого явууж, мєнгєний
шууд бус хяналтын хэрэгсэл, актив, пассивын удирдлагыг хэрэгжvvлж,
хугацаандаа тєлєгдєєгvй зээл хvvний тєлvvлэлтийг байнгын єдєр тутмын
ажил болгож, чанаргvй зээлийн , хvvг эрчимтэй тєлvvлэх замаар банкныхаа
санхvv тєлбєрийн чадварыг сайжруулах зорилт тавин ажилласнаар сvvлийн
3 жилд ажлын тvвшингийн vзvvлэлтvvд жигд хангах биелэгдэж, банкны
ашигт ажиллагаа дээшлэв.
Аймаг
сумдын
засаг
дарга, харилцагчидтайгаа ойр дотно харилцан ажлаа уялдуулан ажилласны
vрээр ажил жигд сайжрах vндэс тавигдаж, сvvлийн 3 жилд зардал єндєртэй
пассивыг 93,0 сая тєгрєгєєр бууруулж 1,0- 5,6 сая тєгрєгийн ашигтай
ажиллан дvрмийн санг 38,4 сая тєгрєгєєр нэмэгжvvлж, заавал байх нєєцийг
сар, улирал, жилээр ханган ажиллаж байна.Хєдєє аж ахуйн банк байгуулагдсаны
5 жилийн ойг угтаж тєв банкнаас зарласан "хvрээгvй шинэ амжилтад хvрэхийн
тєлєє" болзолт уралдаан болон "сайн чанарыг эрхэмлэсэн банк болохын
тєлєє" уралдаанд системдээ ll-lll байр эзэлж диплом, мєнгєн шагналаар
шагнагдаж байв. Сvvлийн 3 жилд банкны салбарын ажил дvгнэх vзvvлэлтээр
системийн хэмжээнд ll-lV байр эзэлж байв.
Харилцагчдын
тав тухтай
тохилог
орчинд vйлчилvvлэх бололцоог хангах, салбар банкны ажиллагсдын нийгмийн
хангамжийг сайжруулах, єндєр бvтээмжтэй ажиллаж буй нєхцєлийг бvрдvvлэх
vндсэн дээр салбар банкны конторын барилгыг 1997 оны 9 дvгээр сард
байгын ашиглалтанд оруулав. Энэ нь банкны салбар, харилцагчдын цаашдын
vйл ажилагаанд vр дvнгээ єгєх ач холбогдолтой. Манай салбарын хамт
олоны шинэ нэр тєрлийн vйлчилгээ нэвтэрvvлэх, олсон амжилтаа бататган,
бvтээлч зvйлvvдийг хийх зориг эрмэлзэл дvvрэн ажиллаж байна . |
|