| | | | |
| | |
 

 
 
 
 
 
 
 
 

Эрvvл мэдийн газар
Баянхонгор
аймаг нь БНМАУ - ын бага хурлын тэргvvлэгчдийн 1941 оны 81 дvгээр тогтоолоор Архангай , Говь - Алтай аймгаас тасран шинээр байгуулагдахдаа аймгийн захиргаа нь таван хэлтэстэй байсны нэг эрvvлийг хамгаалах хэлтэс байсан.
Хэлтэийн
анхны даргаар Євєрхангай аймгийн харъяат бага эмч М.Цэрэннадмид томилогдон ажилласан.
1942 - 2002 он хvртэл эрvvлийг хамгаалах хэлтэс, ЭМГазар , НЭМТєвийн даргаар 4 бага эмч, 16 их эмч ажилласан. 1942 - 1962 оныг хvртэл хугацаанд 26 их эмч, бага эмч 41, лаборант 7, сувилагч 95 ажиллаж байсан бол 2003 оны байдлаар их эмч 117, бага эмч 106, сувилагч 232, эм зvйч дээд боловсролтой 9, лаборант 18, эм найруулагч 34, болж эрvvлийг хамгаалах салбарт нийт ажиллагсад 954, нэг их эмчид ноогдох хvн 721, нэг эмнэлгийн дунд мэргэжилтэнд 249 болсон байна.
Тєр
засгаас эрvvлийг хамгаалах байгууллагыг хєгжvvлэх талаар дэс дараатай арга хэмжээг жил бvр авч хэрэгжvvлж ирсэн бєгєєд 1960 оны БНМАУ - ын СНЗ - ийн, МАХН - ын тєв хорооны 170/ 3 - р тогтоол гарч Аймгийн эрvvлийг хамгаалах хэлтэсийн татан буулгаж Аймгийн эрvvлийг хамгаалах газрын анхны даргаар их эмч С. Жанчивсїрэнг, эмчилгээ эрхэлсэн орлогч больницын даргаар их эмч Д.Данзан, аж ахуйн эрхэлсэн орлогч даргаар бага эмч Н.Бадарч нарыг томилон ажилуулсан . Эрvvлийг хамгаалах газар нь 1992 оныг хvртэл ажиллаж байгаад Засгийн газар, Аймгийн АДХГЗ - ны бvтэцийн єєрчилєлт хийгдэхэд аймгийн эрvvлийг хамгаалах газрыг татан буулгаж аймгийн нэгтсэн эмнэлэгтэй Эрvvл мэндийн тєв болгон ажиллуулж байгаад 2000 оны 1 дvгээр сараас эрvvл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 1999 оны А/187 - р тушаал. Аймгийн засаг даргын 203 тоот захирамжаар эрvvл мэндийн газрыг байгуулан даргаар нь Д.Алгааг 2000 - онд томилон ажиллуулсан байна.
Баянхонгор
аймагт анх 1963 онд АУДЭС тєгссєн их эмч Нинжээ, Тойвгоо, Цэвээн нар говийн хvнд тохиожилт муутай эмнэлэгт ажиллахаар илгээлт авч Баацагаан суманд сум дундын эмнэлэг байгуулан маш сайн ажиллаж хєдєєд хэвлийн хєндийн ба бусад мэс заслын хагалгаануудыг олон хvнд хийж аймаг улсад нэр нь алдаршиж байсан. Манай хамт олны дотроос их эмч Нинжээ нэг удаа, бага эмч Пионер 2 Их хурлын гишvvнээр сонгогдсон ба их эмч Сарайдамба, Нинжээ, Нацагдорж , Товуусїрэн нар хvний гавъяат эмч цолоор шагнагдсан , эрvvлийг хамгаалахын тэргvvний ажилтан цол тэмдэгээр 2000 оноос хойш 36 хvн шагнагдсан байна.

© Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан
Баянхонгор аймаг
webmaster